СУДАЛГАА: Ажлын байрны дарамт СЭТГЭЛ ЗҮЙ, ажлаа солих БОДОЛ-д хамгийн их нөлөөлдөг гэж нийтийн аж ахуйн салбарынхан хариулжээ
"Нийтийн аж ахуйн салбарын ажилчдын ажлын байрны дарамт, хүчирхийлэл" буюу тэдэнд нийгэм болон бусад хүчин зүйлээс ирдэг аливаа дарамтын хэлбэрүүдийн талаарх хэлэлцүүлгийг "Улаанбаатар Галерей"-д өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр “Нийтийн аж ахуйн салбарт ажлын байрны дарамт хүчирхийллийн нөхцөлийг тодорхойлох” судалгааны тайлан, үр дүнг Судалгааны багийн ахлагч, социологийн доктор С.Тулга танилцуулсан юм.
Түүний танилцуулсан судалгааны илтгэлээс хүргэж байна.
Судалгааны зорилго:
- Нийтийн аж ахуйн салбарт ажлын байрны дарамт хүчирхийлэл хэр түгээмэл байгааг судлан, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагуудад санал зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны аргачлалыг ярилцлага, баримт бичгийн шинжилгээ, асуулгын судалгаа анкет хэлбэрээр нийт 1,638 ажилчдыг хамруулж авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
