Уншиж байна ...
Зураг
Зураг

Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг гар аргаар нураах шийдэл, зураг гаргажээ

Д.Янжиндулам, ikon.mn
8 цаг 30 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хийн түлш тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртөж, уг барилгыг буулгаж дахин барих шийдэлд хүрээд байгаа.

Гэвч уг барилгыг буулгахад төвөгтэй болохыг хотын дарга хэлэв. Тэрбээр "207 дугаар байрыг нураах тендер зарласан. Эхний тендерт заагдсан шаардлагыг хангасан материал ирүүлсэн ААН гараагүй. 

Тендерийн тухай хуулийн дагуу борлуулалтын орлого, шүүхэд өр төлбөргүй байх, хугацаа хэтэрсэн өр, зээлгүй байх, тендерийн барьцаа зэрэг шаардлагуудаас хангаагүй тул дахин тендер зарлагдсан.

207 дугаар байрыг нураах процесс нэлээд төвөгтэй. Уг барилга нь хоёр байрны дунд баригдсан учраас тэсэлгээний аргаар болон өнгөрсөн жил 10 гаруй барилгыг нураасан том техникүүдээр нураах боломжгүй юм билээ. Гар аргаар нураах шийдэл, зураг гарсан байгаа.

Энэ өвөл, хаврын улиралд багтаан байрыг нурааж суурин дээр нь батлагдсан зургийн дагуу хэмжээгээр нь орон сууцыг барьж айл өрхүүдийг оруулна.

Шүүхээс гэм буруутай гэж тогтоогдсон иргэн, ААН-ээс байрыг нураасан, барьсан зардлуудаа нэхэмжилж, хохирлоо барагдуулна" гэж хэллээ.

Уг байрыг ₮2.4 тэрбумаар буулгах тооцоолол гараад буй.