ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

П.Хадбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг энэ жил буулгаж ирэх онд дахин барихаар болсон. Буулгах зардал ₮2.4 тэрбум

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII дугаар хуралдаан түр завсарлаад үргэлжилж байна. 

Хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтэд өртсөн барилгыг дахин барих эсэх , хохирогч иргэдийн түрээсийн мөнгийг хэрхэн шийдвэрлэх асуудал яригдлаа.

Энэ талаар Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар "Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны барилгыг хүчитгэх асуудлыг тодорхойлох, оршин суугчидтай хэлэлцээрт орох, нас барсан иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэх, эмчилгээ хийгдэж байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар тодорхой шийдвэрт хүрсэн.

207 дугаар байрны 63 иргэнд найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан юм. Үүний дагуу зураг, төсвийг хийлгэсэн. Энэ нь УОК-ын дүгнэлтэд байсан төсөвтэй ойролцоо буюу 2.4 тэрбум төгрөг. Энэ жилдээ багтааж уг байрыг буулгана. Одоо иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, тендер зарлан буулгах компанийг сонгон шалгаруулна. 

УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан. Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшингийн мэдээлснээр уг барилгыг буулгахад 2.4 тэрбум төгрөг болох нь. Энэ онд барилгыг буулгаж, ирэх онд дахин барих төлөвлөгөөтэй байна. Шинэ барилгыг ашиглалтад ортол оршин суугчдын түрээсийн мөнгийг шийдвэрлэхээр УОК-ын тогтоолд тусгасан тул хэрэгжүүлнэ.

Нас барсан иргэдийн ар гэрт буцалтгүй тусламж олгох болон эмчилгээнд явж байгаа хүмүүст санхүүгийн дэмжлэгийг олгохоор төлөвлөж байна" гэв.

Энэ оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд хийн түлш тээвэрлэж явсан машин осолдож, гал гарсны улмаас Онцгой байдлын гурван алба хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, есөн хүн хүнд, хөнгөн гэмтсэн харамсалтай явдал болсон.

Мөн 35 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсныг прокурорын байгууллагаас тогтоож байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.71.101.163] 2024/11/14
Buulgahad bas l tender nertei luivar n orson bh da 2.4terbum
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.11] 2024/9/22
Хажуу талын байрууд яагаач үгүй бхад шатчихлаа Энэ хэн гэдэг хүний компиан барьсан байр вэ улсын комисс нь ямар улсууд бв ямар чанар муутай барилга вэ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.83] 2024/9/22
Заавал буулгах шаардлагатай юм уу? Гаднаас нь харахад засвар хийхэд болох юм шиг? Комиссын дүгнэлт нь юу гэж гарсан бол. Зэргэлдээ байшингууд нь зүгээр байх юм?
1 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2024/9/20
шатаасан хүмүүсээрээ төлүүлэлдээ, бидний татвараар битгий тогло
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.239] 2024/9/20
Tvrees,buulgah, barih geed tatvariin mungu goojihiin bn l daaa oron nutgiin songuuliin ajil bolood yvchiv uu
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.64] 2024/9/20
Гэм буруутны хохирлыг иргэдэд тохож хариуцуулж байгаамуу. Наад 2.4 тэрбум төгрөг чинь нийт иргэдийн ажиллаж амьдрахад таатай орчин бүрдүүлэх зориулалтаар ашиглах ёстой шүү дээ.
7 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2024/9/20
yuun yasan tatvariin munguur barix bolood yavchxvaa .... ter dashvaanjil chin, esvel ter dashvaanjiliin chin daatgaliin company ni barij ugux yostoi shde
6 | 0 Хариулах
Иргэн [103.168.34.32] 2024/9/19
Dashvaanjil tuluh yostoishde yaharaa ulsiin munguur barij buulgaj bgan bee
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.77] 2024/9/19
Тамхичид сүүлийн үед хаа сайгүй гал гаргаад хэцүү байгаа шүү.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.91.153] 2024/9/19
Yahaaraa bidni tatvarin mongor barih geed bgay sohorson bish zavshiv gegch yum bolohnee
9 | 0 Хариулах
Зочин [66.181.181.46] 2024/9/19
Явж явж бидний төлсөн татварын мөнгөөр хийхээр болчивуу?
11 | 0 Хариулах
Зочин [66.181.160.32] 2024/9/19
Нөгөө патролтой батлан хамгаалахын хурган дарга, дашваанжилын эзэн хоёр гар гараа хөтлөөд хамтдаа авилгадаж гүйж байгаад татвар төлөгчдөөр хамаг хохирлыг гаргуулахаар болох юм шив дээ.
14 | 0 Хариулах
Зочин [139.5.217.87] 2024/9/20
Tegdiimoo mongold
0 | 0 Хариулах
иргэн [192.82.64.215] 2024/9/19
төр эхний ээлжинд иргэдийнхээ хохирлыг барагдуулж, дараа нь буруутай иргэдээс уг хохирлыг гаргуулж төрийн хохирлыг арилгах нь зөв. Энэ гамшигт явдлын ул мөр бүрэн арилаагүй шүү. Хаа сайгүй л хийн шатахуун түгээх станцууд орон сууцны орчинд өчнөөнөөрөө байрлаж байгаа. Хотоос ялангуяа, орон сууц, сургууль цэцэрлэг зэргээс холдуулж нүүлгэн шилжүүлэх ажлыг яагаад хийхгүй байгааг ойлгохгүй байна. гай зовлон хэлж ирэхгүй шүү. Дээрх асуудал бол сануулга байсан шүү
0 | 0 Хариулах
Irgen [46.212.60.67] 2024/9/19
Hot , zam tuluvlult, zuvshuursun baiguullGa n buruutai daa,
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.218] 2024/9/19
Улс иргэд нь хийрхээд тэрэнд тааруулж шийдвэр гаргадаг жишээ энэ.Тэр байрны оршин суугчидиын хэлсэнээр бүрэн шатсан 2 айл л байгаа.Тэгэхээр нураах шаардлагагүй.Тэр үед оршин суугчид ч хэт өндөр нөхөн төлбөр авах гээд сүржигнэцгээсэн.Тэр дүгнэлт гаргасан эргүү байцаагчийг ажлаас нь халаад ахин байцаагч томилоод нураах шаардлагагүй гэсэн дүгнэлт гарна.2 сарын дотор засвараа хийгээд асуудал дуусна.Нураагаад барихад 2025 онд ч дуусахгүй.
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.33] 2024/9/19
Осол гаргасан хурган дарга хаачиваа?
10 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/9/19
Ард түмэн биднээр төлбөрөө төлүүлчихээд алга болсон бололтой.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.126] 2024/9/19
Бидний төлсөн татварын мөнгийг хувийн компанын буруутай үйл ажилгаанаас болсон зүйлд зарцуулах шийдвэрийг хэн гаргасан юм бэ?
14 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/9/19
Дарга нар байх өө...
4 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/9/19
Dashvaanjil yagaad ogt hariutslaga huleehgui baigaa yum be? Minii tulsun tatvariin mungu gej gonshigonohgui. Gehdee shog baina shu pop shiidver gargagchid aa
2 | 0 Хариулах
Zochin [202.126.90.206] 2024/9/19
Naad neg delvbelsen company chin naad mongoo toldoggui ium uu. Petrovis uu.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.20] 2024/9/19
Буруутай этгээд нь Дашваанжил.
7 | 2 Хариулах
Зочин [202.21.109.12] 2024/9/19
жийпний жолооч
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/9/19
Ард иргэдийн татварын мөнгөөр дарга сэтэртэй нөхдүүд гараа угаадгаа болимоор байнаа. Барилга буулгах, түрээс, буцааж барих зардал нийтдээ ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг болж байна гэж ойлгогдож байна. Нийт ард түмэн бид энэ барилгын эвдрэлд буруутай болж таарлаа шүү. Мөн энд сануулхад, Боловсролын Зээлийн Сангаар дамжуулж үе үеийн Боловсролын яамны сайд нар дур мэдэн хууль бус журам гаргаж олон зуун хүүгүй олгосон зээлийг тэглэсэнээр ард түмний татварын мөнгийг мөн л 50-60 тэрбумаар нь завшисан. Төрийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм даа. Ийм төрд ард түмэн татвар төлмөөргүй л байх юм даа.
9 | 0 Хариулах
zochin [66.181.189.56] 2024/9/19
odoo ugch tuslaxaas uur yamar ch argaguy!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.132] 2024/9/19
Элбэгийн хамсаатан жолооч, Дашваанзал хариуцлагаа үүр!
1 | 0 Хариулах
Зочин [103.161.242.71] 2024/9/19
Iim udaan ajildag humuus tureesiin tolboriig tol
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.2] 2024/9/19
Bi yagaad ter 63 irgend urtei bolchihow? Duraaraa atsnuud we
2 | 1 Хариулах
Зочин [80.113.9.162] 2024/9/19
Иймэрхүү зүйлийг даатгалаар шийддэг болмоор байна шүү манайхаан!
4 | 0 Хариулах
Зочин [80.113.9.162] 2024/9/19
Осол гарахад нөлөөлсөн жолоочид хариуцлага тооцсон юм болов уу? Дашваанжил компани аюулгүй ажилгааны горимоо яг барьсан юм болов уу?
7 | 0 Хариулах
иргэн [66.181.184.202] 2024/9/19
ёо ёо ганц байшин буулгахад 2,4 тэрбум гэнэ үү , арай л аймаар цавчиа биш үү
7 | 1 Хариулах
Зочин [103.161.242.71] 2024/9/19
Dahiad 1 mashin delbeleed l nurchina biz fee
2 | 0 Хариулах
Зочин [202.21.99.226, 136.226.237.74] 2024/9/19
Зүгээр гадна фасад засаад, дотроо хөнгөн засвар хийж болохгүй байгаа юм уу? Иргэд нь хэт ихийг хүсээд байгаа юм уу? улс төржөөд байгаа юм уу? Хэлэлцээр, зөвшилцөлөө муу хийгээд байна уу?
2 | 0 Хариулах
Зочин [138.199.21.202] 2024/9/19
6 хүн нас барсан. Яагаад осол гаргасан Дашваанжил ХХК, түүний захирал сул яваад байгаа юм? Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1 "Хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах үүргийг Ажил олгогч (Эзэн) шууд хариуцна" гэж заасан байдаг. Осол гарсны дараа энэ бол давагдашгүй хүчин зүйл, гамшиг гэж хариуцлагаас мултарахыг санаархсан. Аюулгүй байдалдаа анхаарал хандуулж, хүмүүсээ сургаж, хий алдсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай хүмүүсээ сургаж байсан бол хийгээ асгаад олон минут болоход машинаа орхиод зугатаахгүй л байсан. Хүмүүсдээ ямар ч мэдлэг олгоогүй, яах тухай зааж өгөөгүй, жижиг машин шүргэхэд л крант нь задраад хийгээ алдчихдаг муу машин техник яагаад хэрэглэж байсан юм бэ?
7 | 0 Хариулах
Зочин [122.201.27.142] 2024/9/19
байнгын тасралтгүй сургалт явуулдаггүй юм уу, жолооч нь хол зайтай газар /жнь: дүнжингаравын өмнөх том зайд хүнээс хол/ самбаачлаад аваачихын оронд ойр байсан дэлгүүрт ороод өөрийгөө өмөөрөөд яриа дэлгэж байхын оронд... компани хариуцлагатай байсан бол ийм үед аавах арга хэмжээ энэ тэрээ жолооч нар мэддэг байх ёстой бус уу
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.180] 2024/9/19
энэ чинь л монгол шүү дээ. бүх юмыг хахууль, луйвар, залиар шийддэг.
2 | 0 Хариулах
Иргэн [66.181.165.54] 2024/9/19
Явж явж мань мэтийн татварын мөнгөнөөс хохирсон иргэдийн амыг тагласан болоод буруутай этгээдүүд байгаа хүмүүс нь завшаад үлдэх нь ээ цццц. Энэ улсад болж бүтэж байгаа 1 ширхэг юм алга, тэгчихээд бас 5 шарын нүхэн гарц дээрээ нээлт мээлт ш..цан хахаха ичиж үхмээр юм. МАН мандтугай !!!
16 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/9/19
Ард иргэдийн татварын мөнгөөр дарга сэтэртэй нөхдүүд гараа угаадгаа болимоор байнаа. Барилга буулгах, түрээс, буцааж барих зардал нийтдээ ойролцоогоор 5 тэрбум орчим төгрөг болж байна гэж ойлгогдож байна. Нийт ард түмэн бид энэ барилгын эвдрэлд буруутай болж таарлаа шүү. Мөн энд сануулхад, Боловсролын Зээлийн Сангаар дамжуулж үе үеийн Боловсролын яамны сайд нар дур мэдэн хууль бус журам гаргаж олон зуун хүүгүй олгосон зээлийг тэглэсэнээр ард түмний татварын мөнгийг мөн л 50-60 тэрбумаар нь завшисан. Төрийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм даа. Ийм төрд ард түмэн татвар төлмөөргүй л байх юм даа.
2 | 0 Хариулах