Уншиж байна ...
Зураг
Зураг

11 аймгийн 50 сум цагаанаар зудархуу байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-24 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см хүртэл зузаан цастай байгаа аж. 

Зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Завханы Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Баянбулаг, Бөмбөгөр, Галуутад цагаан зудын байдалтай. 

Баян-Өлгийн Алтай, Баяннуур, Увсын Ховд, Малчин, Давст, Сагил, Завхан, Наранбулаг, Зүүнговь, Баруунтуруун, Ховдын Булган, Алтай, Дарви, Үенч, Дөргөн, Завханы Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Тэс, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Заг, Жаргалант, Хөвсгөлийн Цэцэрлэг, Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Дорнодын Халхголд нийт 11 аймгийн 50 сумд цагаанаар зудархуу байдалтай байгаа юм байна. 

Цагаан зуд

Намар, өвөл, хаврын цагт их хэмжээний цас орж бэлчээр цас хучигдсанаас мал бэлчээрээс өвс олж идэх боломжгүй болно. Ердийн зуншлагатай жилд зонхилох бэлчээрийг бүрхсэн дунд зэргийн нягтралтай цасны дундаж зузаан хангайн бүсэд 2-15см хээрийн бүсэд 8-10см говийн бүсэд 5-6см болоход мал бэлчээрээс өвс олж идэхэд хүнд болдог байна. 

зураг