Цахилгаан разеткаг зөв сонгож, ачааллыг хэтрүүлэхгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газар(ОБЕГ)-ын Урьдчилан сэргийлэх газраас зөвлөлөө.
Разетканд залгуур залгахад сул хөдөлгөөнтэй байвал халж, улмаар гал гарах эрсдэл нэмэгддэг байна. Мөн цахилгааны хамгийн том гэмтэл нь сул байгаагаас үүддэг болохыг анхааруулав.
Иймээс залгуурыг хөдөлгөөнгүй барьдаг разетка сонгох нь зүйтэй бөгөөд хүчдэлийг нь сайтар шалгаж авах хэрэгтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!