ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/02-НД НИЙТЛЭГДСЭН
"Могой жилийн сар шинийн баяр гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ. Шинийн 1-ний өдөр тасарсан"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
"Хилэнт эх" хэмээх модон Луу жил улиран одож, Могой жил гарах гэж байна.
Могой жилийн шинийн 1-н хэзээ тохиох талаар Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн хэвлэлийн албанаас тодруулахад "Могой жилийн сар шинийн баяр 2025 оны гуравдугаар сарын 1-нд буюу шинийн 2-ноос эхэлнэ.
Энэ жилийн хувьд шинийн 1-ний өдөр тасарсан. 2025 оны хоёрдугаар сарын 28-нд Битүүний өдөр тохиож байгаа гэсэн үг.
Могой жилийн суудал, өнгө тодорхой болсон. Монголын Бурхны шашны төв-Гандантэгчэнлин хийдийн зүгээс нэгдүгээр сарын 10-наас өмнө хэвлэлийн хурал зохион байгуулж, цагаан сарын дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

