Эрчим хүчний системийн 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн оргил ачаалал 19:00 цагт 1,432 МВт хүрчээ.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 160 МВт-аар өссөн үзүүлэлт бөгөөд импорт 41 МВт-аар нэмэгдсэн байна.
Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг ухаалгаар зохицуулж, боломжит байдлаар бууруулахыг Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос зөвлөсөөр буй.
Тухайлбал өдрийн цайны завсарлагын нэг цагийн хугацаанд суурин компьютерыг унтрааснаар эрчим хүчний хэрэглээг бууруулахаас гадна жилд 8,900 төгрөг хэмнэнэ. Мөн тухайн аж ахуйн нэгж, байгууллага олон компьютертой бол тэр хэмжээгээр зардлаа бууруулах боломжтой юм.
Эх сурвалж: Эрчим Хүчний Зохицуулах Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!