"Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих нь" төслийн хоёрдугаар шатыг эхлүүлэх Санамж бичигт Их Британийн Элчин сайд Фиона Блайт өчигдөр гарын үсэг зуржээ.
Төслийг Их Британийн Засгийн газрын санхүүжилтээр Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүүхдийн сан болон Боловсролын Яам хамтран хэрэгжүүлж буй юм.
Орон нутгийн англи хэлний багш нарын заах арга зүйг сайжруулах, ур чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү төслийн эхний шатанд Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймгийн 326 багш хамрагдаж 12,000 сурагчдад хүрсэн юм.
Харин хоёрдугаар шатанд Архангай, Булган, Дундговь, Хэнтий, Хөвсгөл аймгийн англи хэлний 453 багш хамрагдаж 20,000 орчим сурагчдад хүрч ажиллах тооцоололтой байна.
Эх сурвалж: Их Британийн Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!