ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.8%-аар өсжээ

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны эхний 11 сард хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өслөө. 

Улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.6 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 9.8 хувиар тус тус өссөн байна. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 8.2 хувиар өсөхөд:

  • хүнсний бараа, ундаа, усны үнэ 12 хувиар,
  • хувцас, бүс бараа, гутлын үнэ 7.8 хувиар,
  • гэр ахуйн тавилга, барааны үнэ 7.2 хувиар,
  • амралт, чөлөөт цаг, соёлын бараа үйлчилгээний үнэ  7.1 хувиар,
  • зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 10.9 хувиар,
  • боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 12.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.