Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны ерөнхий тоймыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр товч танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ "Манай улсын эдийн засаг 2024-2025 онд тогтворжиж, бодит түвшинд очсон. Нөгөө талаар Монгол Улсын бизнесийн орчны индексүүдийг олон улсын түвшинтэй харьцуулахад хангалтгүй.
Сүүлийн жилүүдэд бизнесийн орчны индексээр 25 байр ухарлаа. Гэхдээ үзүүлэлт унахаас илүү бусад улс орон бизнесийн орчиндоо эрс өөрчлөлүүдийг хийж эдийн засагтаа бодлогын томоохон арга хэмжээ авснаар дэвшин гарч ирсэн.
Иймд манай улс бизнесийн орчноо сайжруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авах зайлшгүй шаардлага үүсэж байна.
Бүх шатанд төрийн зөвшөөрөл шаардаж буй төрийн зарчимт байдал сул. Үүнийг цэгцлэхийн тулд Засгийн газраас хамгийн багадаа 1,000 дүрэм журмыг өөрчлөх хүчингүй болгох томоохон ажлуудыг хийх болно" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!