Уншиж байна ...

Энэ оны эхний 11 сарын байдлаар автобензины импорт $30.3 сая буюу 5.3 хувиар буурчээ

М.Батчимэг, ikon.mn
12 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2025 оны эхний 11 сард 10.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар буюу 379 сая ам.доллароор буурсан байна. Уг бууралтад ачааны автомашины импорт 29 хувиар буурсан нь нөлөөлжээ. 

Мөн автобензин 30.3 сая ам.доллар буюу 5.3 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт 11.1 сая ам.доллар буюу 0.9 хувиар буурсан байна.  

Суудлын автомашины импорт 19.7 сая ам.доллар буюу 2 хувь буурсан бол азотын бордоо 27.4 хувиар, өргөгч, ачигч, буулгагч зэргийн эд анги 14.8 хувиар, цахилгаан эрчим хүч 7.3 хувиар тус тус өсжээ. 

Импортын дүнд 2025 оны эхний 11 сарын байдлаар БНХАУ 41.3%, ОХУ 24%, Япон Улс 10.1%, БНСУ 4.2%, АНУ 3.7%, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 85.6 хувийг бүрдүүлж байна. 

2025 оны эхний 11 сарын байдлаар ОХУ-аас импортолсон барааны 71.7 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 77.4 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 7.7 хувийг ачааны автомашин тус тус эзэлж байна.

зураг