Монгол Улс 2025 оны эхний 11 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 13.7 тэрбум ам.доллар, импорт 10.2 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.2 (4.9%) тэрбум ам.доллар, экспорт 856.5 (5.9%) сая ам.доллар, импорт 379.0 (3.6%) сая ам.доллар, тэнцэл 477.6 (11.9%) сая ам.доллароор тус тус буурсан байна
Нийт экспорт 2025 оны эхний 11 сард 13.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.9 хувиар буурсан байна. Уг бууралтад нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар буюу 38.1 хувиар, угаасан ноолуур 256 ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 63.6 сая ам.доллароо буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 2.1 тэрбум ам.доллар буюу 72.5 хувиар өсжээ.
Экспортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний хилийн дундаж үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
Экспортын 92.5 хувийг уул уурхай, 4.5 хувийг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!