ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 12 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах юм байна. 

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа.