"Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэд паспорт, бэлэн мөнгө болон хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгана уу"
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус улсууд болон Ойрх Дорнодын бүс нутагт байгаа иргэддээ Монгол Улсын Гадаад Харилцааны Яамнаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Үүнд:
- Оршин суугаа улсынхаа Гадаад хэргийн яам болон холбогдох бусад байгууллагаас гаргасан аюулгүй байдлын зөвлөмж, заавар, журмыг бүрэн дагаж мөрдөх;
- Нөхцөл байдал хэвийн болтол өөр хот, улс руу зорчихгүй байх;
- Холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаяг, байрлаж буй газрынхаа хаяг зэрэг мэдээллийг өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газарт тогтмол мэдэгдэж, холбоотой байх;
- Гадаад паспорт, бэлэн мөнгө болон бусад хувийн хэрэгцээний эд зүйлсээ өөрт ойр байлгаж, эх орондоо буцах болон аюулгүй бүс рүү шилжихэд шаардлагатай бэлтгэлээ хангах зэрэг болно.
Израил, Иран Улс болон Ойрх Дорнодын бүс нутагт байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:
- Гадаад харилцааны яамтай: +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;
- Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай: +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудан;
- Египет Улсад суугаа Элчин сайдын яамтай: +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;
- Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамтай: +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;
- Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яамтай: +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

