Маргаашаас эхлэн гурван өдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 9 байршил
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эхлээд буй. Үхрийн мах нэг килограмм нь 15,000, хонины мах 13,000 мянган төгрөгийн үнэтэй.
Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг маргааш буюу гуравдугаар сарын 4-7-ныг хүртэл 10:00-17:00 цагийн хооронд есөн байршилд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 13,000 төгрөгөөр тооцож, худалдан борлуулах юм байна.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарах есөн байршил:
- Жуковын талбай
- Жанжингийн гэрийн буйр
- Баянгол дүүргийн 6 дугаар хорооны байрны гадна талбай
- Хос өргөө хотхоны 21-р байрны урд талд
- Шинэ Улаанбаатар Драгон Терминалын гадна талбай
- Орбитын тойрог
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны байрны гадна талбай
- Титан центрийн авто зогсоол
- Тусгаар тогтнолын талбай зэрэг .
Энэ жил есөн аж ахуйн нэгж 5,016 тонн махыг нөөцөлжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
