Орчин үеийн олимпын анхны медалийн нэгийг дуудлага худалдаанд оруулжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Орчин үеийн олимпын анхны медалийн нэгийг Данид өнгөрсөн Ням гарагт дуудлага худалдаанд оруулсан юм.

1896 оны Афины олимпын үеэр Данийн анхны олимпын аварга, хүндийн өргөлтийн тамирчин Вигго Женсэнд дурсгасан гэх мөнгөн медалийг нэрээ нууцалсан нэгэн эрхэм $181,000 худалдаж авчээ. Эртний энэ бүтээлийг ойролцоогоор $31,000 - $47,000 үнэ хүрнэ гэж тэд тооцоолж байсан юм.

Францын цуут зураач Жюль Клемент Чаплений ур ухаанаар бүтээгдсэн энэ медальд эртний Грекийн бурхдын хаан Зевс, чидун жимсний мөчир барьсан бөмбөрцөг дээр ялалтын бурхан Найкиг дүрсэлсэн бол ар талд нь Афины Акрополис хадан толгой, Афина охин тэнгэрт зориулан босгосон Парфеноны сүмийг сийлсэн байдаг.

Орчин үеийн олимпын анхны наадам 1896 онд Грекийн Афин хотод болсон. Энэ олимпод 14 орны 241 тамирчин оролцсоны нэг нь Дани юм. 

Дуудлага худалдаагаар тус улсын анхны олимпын аварга, хүндийн өргөлтийн тамирчин Вигго Женсэний медаль гэж таамагладаг ч албан ёсоор батлагдсан баримт одоогоор олдоогүй байна.