Х.Нямбаатар: Сэлбийн орон сууцанд нийслэлээс хэрэгжүүлэх ипотекийн зээлийг заавал эхнэр, нөхөрт олгоно, салвал түрээсийн гэрээ болно

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ төвийн 8,575 айлын 113 блок орон сууцны барилгын эхний ээлжийнхийг ашиглалтад оруулж 438 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон тухай НИТХ-аар хэлэлцэж байв.

Харин хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр болсон нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлээс ипотекийн зээл гаргах шийдэлд хүрснийг зарлажээ.

Тэрбээр "Нийслэлээс ипотекийн бүтээгдэхүүн гаргах шийдэлд хүрсэн. Эхний ээлжид Сэлбэ төвийн орон сууцанд ипотекийн бүтээгдэхүүн хэрэгжинэ. Эмч, багш нарт 10%, бусад хүмүүст 20%-ийн урьдчилгаатай, 15 жилийн хугацаатай, ипотекийн 8%-ийн зээл олгоно. Зээлийг заавал эхнэр, нөхөр хоёрт олгоно. Эхнэр, нөхөр салбал ипотек биш, түрээсийн гэрээ болно гэсэн хөшүүрэгтэй" хэмээв.

Сэлбийн эхний ээлжийн 3,800 айлын орон сууцны барилгын ажил 2027 оны гуравдугаар улиралд дуусгахаар төлөвлөжээ.