Үзэгдэх орчин хязгаарлагдаж буй орон нутгийн авто замууд

М.Батчимэг, ikon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Өнөөдөр өдрийн 12:00 цагийн байдлаар үзэгдэх орчин хязгаарлагдаж буй орон нутгийн авто замуудын талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам

2026.03.02. А0401 дугаартай Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дагуу хур тунадастай, явган шуургатай байгаа тул халтиргаа гулгаа үүсэх, цас тогтож эгнээ хаагдах магадлалтай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул Зорчигч Та бүхэн хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу. Авто замын үзлэг хийгдэж байна. Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд байгааг Зам хариуцагч Баянчандмань салбараас мэдээлжээ. 

зураг
 
Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

А0101 дугаартай Улаанбаатар-Чойр, А24 дугаартай Налайх-Тэрэлж, А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлүүдийн авто зам

2026.03.02. А0101 дугаартай Улаанбаатар-Чойр, А24 дугаартай Налайх-Тэрэлж, А0501 дугаартай УБ-Өндөрхаан чиглэлүүдийн авто замд үзлэг хийгдэж байна. Шөнөдөө цас орсон, тэнгэр бүрхэг, явган шуургатай байна. А0101 УБ-Чойр чиглэлийн авто замд шороон материал тараах, давс бодис цацах, А0501 УБ-Өндөрхаан, А24 Налайх-Тэрэлж чиглэлийн авто замын зорчих хэсэг, хөвөөнд шуурч хунгарласан цас хусах ажлууд хийгдэж байгааг Зам хариуцагч Налайх салбараас мэдээлжээ.