ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

2025 оны эхний 100 хоногт багтаан “Дулааны V цахилгаан станц” шинээр барих асуудлыг судалж танилцуулах үүрэг өглөө

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. 

2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой дараах төсөл, арга хэмжээний биелэлтийг хангаж, 2025 оны эхний 100 хоногт багтаан тодорхой үр дүн гаргах зорилгоор Ерөнхий сайдын албан даалгавар гарч, Засгийн газрын гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт даалгалаа. Үүнд,

  • Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг батлуулах,
  • “Хүннү-ухаалаг хот” дагуул хот байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн оргил ачааллын горимд ажиллах хийн дулааны станцууд болон хотын дэд төвүүдийн дулааны станцуудын барилга угсралтын ажлыг үе шаттайгаар эхлүүлэх,
  • “Дулааны II цахилгаан станц”-ыг өргөтгөх, шинээр “Дулааны V цахилгаан станц” барих асуудлыг судалж танилцуулах,
  • Хог шатаах аргаар эрчим хүч үйлдвэрлэх төслийн эдийн засгийн үр ашгийг судалж, хэрэгжүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт бий болгох дулаалгын төсөл хэрэгжүүлэх,
  • Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг шинээр болон өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэх болон салбар бүрд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг даалгав.

“Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх Шуурхай штаб байгуулж, гурван Шадар сайд ахалж, холбогдох сайд нар ажиллахаар тогтлоо.

Мөн хамтарсан Засгийн газрын 2024-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл болон бусад томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”, ОХУ-аас БНХАУ руу Монголын газар нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой, “Петрочайна дачин тамсаг” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ, Хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам, ”Зөөвч овоо”, Тавантолгойн дулааны цахилгаан станц, Говийн бүс нутгийг усжуулах, “Атрын IV аян”, “Шинэ Хархорум” хот зэрэг төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарч үр дүн гаргаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.208] 2025/1/6
Олон жил ярьж байгаа ажил байна. Зоригтойхон хөдлөөд хийгээд өгөөч.
0 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/1/6
PISDUUU MIN OYUERDENEEE ZAIL ZAIL NOVSH MIN
0 | 0 Хариулах
Zochin [103.140.10.200] 2025/1/5
Orosiig huhugch nariin gai yvsaar l bn Ali deer 5 baritsan bol
0 | 1 Хариулах
Нацагдорж [103.212.118.225] 2025/1/4
ТЭЦ-5-ын ТЭЗҮ, зураг төсөл уул нь хийгдсэн байсан, одоо зөвхөн өөрчлөлт оруулах, газар сонгохтой холбоотой асуудлууд бий, энэ чиглэлд шуурхай ажиллавал зохино. ТЭЦ-2-ын үнсэн сан дээр станц барих асуудал хүндрэлтэй, газар чөлөөлөх асуудал бий! Зай талбай багатай! Мэдээж хэмжилт судалгаа хийж таарна. Харин түүний оронд ТЭЦ-4-ийг 200-300 МВт-р өргөтгөхөд хүндрэл бага гарна. Харьцуулж үнэлгээ хийгээсэй билээ.
0 | 0 Хариулах
Зочин [185.180.223.160] 2025/1/4
Монгол Улсын хувьд Улаанбаатар хотын тодорхой бүсүүдэд зориулсан жижиг хэмжээний халаалтын станцууд барих нь илүү үр дүнтэй шийдэл байж болох юм. Энэ нь барилгын зардлыг бууруулах, дотоодын онцлогт нийцүүлэх, гадаадын технологиос хамаарлыг бууруулах давуу талтай. Мөн Монгол Улс яагаад эрчим хүчний объектыг барих өөрийн чадамжийг хөгжүүлж эхлэхгүй байна вэ? Жишээлбэл, Амгалан станцын барилгын технологи нь харьцангуй энгийн бөгөөд Монгол Улс үүнийг өөрсдөө барихад суралцаж болохуйц санагдаж байна. Ингэснээр барилгын зардлыг бууруулж, гадаадын гүйцэтгэгчдээс хамааралгүй болох боломжтой. Ирээдүйд ийм төслүүдийг хөдөө орон нутагт өргөжүүлж хэрэгжүүлэх замаар эрчим хүч, дулаанаар хангах асуудлыг шийдвэрлэх боломжтой. Энэ нь үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, инженерийн сургалтыг дэмжих, эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Монгол Улс өртөг бууруулах, эрчим хүчний дэд бүтцийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхийн тулд дотоодын технологийг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг
1 | 0 Хариулах
Зочин [185.180.223.160] 2025/1/4
дэмжих тал дээр анхаарах цаг болсон уу?
0 | 0 Хариулах
Зочин [185.180.223.160] 2025/1/4
Монгол Улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд дулаан, цахилгаан эрчим хүчний станцуудыг тусад нь барих нь илүү үр ашигтай шийдэл байж болох юм. ТЭЦ-III-ын шинэчлэлийн төсөл өндөр өртөгтэй (€1.3 тэрбум) тул, дараах саналыг дэвшүүлж байна: Зардлын үр ашигтай байдал: Амгалан Дулааны Станцын жишээн дээр суурилбал ($75.9 сая), зөвхөн дулааны станцуудыг барих нь зардлын хувьд хамаагүй бага байна. Бороо цахилгаан станцын төсөл ($632 сая) нь зөвхөн цахилгаан үйлдвэрлэх тусгай станцуудын өртөг хамаагүй бага болохыг харуулж байна. Орчин үеийн технологи: БНХАУ-ын "Sinosteel"-ийн жишээн дээр, олон улсын оролцоотойгоор орчин үеийн, үр ашигтай, байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх боломжтой. ОХУ-ын технологи хуучирсан байж болзошгүй тул, илүү орчин үеийн технологийг сонгох нь чухал. Уян хатан байдал ба тогтвортой байдал: Дулаан, цахилгааны тусдаа станцууд нь тодорхой бүс нутгийн хэрэгцээг хангахад илүү уян хатан байж, нэг системд хэт хамааралгүй болох давуу талтай. Байгал
0 | 1 Хариулах
Зочин [185.180.223.160] 2025/1/4
Байгаль орчны болон санхүүгийн хувьд боломжит шийдэл: Нүүрсний цахилгаан станцын олон улсын санхүүжилт багасч буй энэ үед, тусдаа станцуудыг барьснаар байгаль орчинд ээлтэй, зардал багатай хувилбаруудыг турших боломжтой. Монгол Улсын урт хугацааны эрчим хүчний хэрэгцээнд төвлөрсөн, үр ашигтай шийдэл олохын тулд дулаан, цахилгаан станцуудыг тусад нь барихыг дэмжихийг санал болгож байна. Илүү үр дүнтэй, санхүүгийн хувьд зөв шийдвэр гаргахын төлөө хамтдаа ажиллая!
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.171] 2025/1/3
Ээ көк тэнгэр минь. 34н жил судлаад бараагүй л байнуу????
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.204] 2025/1/6
Көк бишээ көө, Атаа таван тэнгэр минь болоод байна даа. Бодвол сүүлийн 34 жил судалсан судалгааны тайлан нь алга болчихсон бололтой. Кэн нэгэн нь, эрдмийн зэрэг хамгаалах гээд хойшоо авч яваад алга хийчихсэн үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.228] 2025/1/3
metro gej balairch bhaar eniigee hiivel zugeersen dee
0 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/1/3
одоо огцорч зайлдаа, хангалттай зугааллаа
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.130] 2025/1/3
Бүхэл бүтэн засаг байж зөвхөн судалгаанд 100 хоног гэнэ үү? Ёстой хөх инээд хүрчихлээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.91.218] 2025/1/3
ТЭЗҮ нь бэлэн болсон 5-р цахилгаан станцын төслийг Х.Баттулга эрчим хүчний сайд байхдаа унагаж байлаа. Энэ хүн тэрнээс хойш Монгол улсыг хорлосон удаа тоогоо алдсан. Оркууд энэ хүнийг одоо болтол шүтсээр.
3 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2025/1/3
Улаанбаатарт дагуул хотоос илүү одоогийн гэр хорооллын газрууд дээр орон сууцжуулах , тохижуулах ажилуудыг түргэтгэж , Хархорум хотоо барьж эхэлбэл ачаалал багасч асуудал шийдэгдэнэ дээ.
2 | 0 Хариулах
Зочин [106.184.61.21] 2025/1/3
Үхсэний дагуул хот вэ??? Зүгээр энэ гэр хорооллоо Орон сууц ыолго эсвэл цахилгаан халаагуур тавь!!
1 | 0 Хариулах
Зочин [124.158.120.50] 2025/1/3
станц барих ажлыг судалж танилцуул гэнээ, судлахгүй юу хийгээд зугаалаад явсымбээ. нүүрс хулгайлаад завгүй байсымуу
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.200] 2025/1/3
Бактер Данх нар эзнийг нь тодруулж байж л тендер зарлах гээд хаа хаанаа барьц алдаад байнаа даа. Том артай хятадын хувийн том компаниуд л өрсөлдөнө. Төслийн талаар мэдээлэл өгөөд ил тодоор зарлах хэрэгтэй. Юм болгоноос цавчаад хардгаа болчихооч. Эрчим хүчний яам ч бараг хэрэг алга...дэв Чойжилсүрэн өөрөө авна гээд зүтгэнэ. Салбарын тендер шалгаруулалт нэг иймэрхүү...чадахгүй компанид өгч Дарханы зам шиг битгий болгочоосой
1 | 0 Хариулах
Зочин [172.58.167.81] 2025/1/2
Yarisaar l zorigtoihon shuud tender zarlachij boldgv yumu
1 | 0 Хариулах
Зочин [103.212.162.131] 2025/1/2
хөгжлийн эсрэг урвагчдыг цаазаар ав
0 | 0 Хариулах
Galch [202.126.91.218] 2025/1/2
Oklo, backed by Sam Altman, CEO of OpenAI, is expected to have its first commercial reactor online by late 2027. The agreement spans 20 years and is set to deliver 12 gigawatts of electricity.
0 | 0 Хариулах
Зочин [178.174.229.45] 2025/1/2
ene pisdaaaa zailaaasai
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.198] 2025/1/2
Энэ 5-р ТЭЦ амны уншлага боллоо шүү. Сонгуульд өрсөлдөгчдийн заавал ярьдаг маань мэгзэм юмуудаа. Энийг л ярьвал сонгогчид нь далан таваар буугаад сонгодог амтат чихэр юмуу хаашаа юм дээ. Ха..хааа
4 | 0 Хариулах
Зочин [103.212.118.195] 2025/1/2
Мэдэхгүй амаараа бол хичнээн 5р станц барьчихдаг өмбүүнүүд дээ
6 | 0 Хариулах
Зочин [202.126.90.181] 2025/1/2
Дулааны 5 дугаар станц гэж хэзээ ч битгий ярь. Зүгээр шоугаа болилдоо. Залхмаар юм.
3 | 2 Хариулах
Зочин [139.5.217.45] 2025/1/2
Дандаа судлах, боловсруулах, танилцуулах тэүз г хийх. Ёооё яг ийм байдлаар хэдэн арваар нь жил үдлээ. Бодит үр дүн хэзээ вээ?
6 | 0 Хариулах
Зочин [202.9.40.93] 2025/1/2
хурдан барь оркууд! иргэдээ бодооч ээ төрд гарсан малууд
3 | 0 Хариулах
citizen [66.181.191.178] 2025/1/2
Аль дээр үед нүүрсээ түшсэн станц баыгуулчих байх бсн за тэр ч яахав одоо нэг юм ард нь гараасай!
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.4] 2025/1/2
Хийн хоолойд хятад аль хэдийн үгүй гэчихээд байхад яах гээд дахин дахин энийг сөхөөд байдаг сда нар вэ? Зураг төсөл гэж мөнгө идэх далим уу?
12 | 0 Хариулах
Зочин [66.181.178.224] 2025/1/2
28 оны сонгууль хүртэл энийгээ хармаалаад явах шаардлагатай болоод л тэр. Хотынхон бол худлаа болсон гэдгийг нь мэдээд бга, харин хөдөөнийхөн бол юу ч мэддэггүй.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/2
ТЭЦ 3 аа яахын
7 | 1 Хариулах
Зочин [103.168.34.25] 2025/1/2
Хужаа данх хулхидах нь дээ.
4 | 1 Хариулах
Зочин [66.181.182.240] 2025/1/2
Энэ хжаа байнга ингээд гониноод байх юм. Яриад хочлоод бгаа хүн нь олоод уулзчихаж болдоггүй юмуу.
1 | 1 Хариулах
РАВДАН [43.228.129.134] 2025/1/2
SHAA HUD2
1 | 0 Хариулах