Уншиж байна ...
Зураг
Зураг

Нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг ₮1,000 болгох хугацааг хойшлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусны үйлчилгээний хөлс нэмэгдэж, 1,000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчдог болно гэж НТБГ-аас мэдэгдэж байв.

Гэвч уг шинэчлэгдсэн тарифын мөрдөгдөх хугацааг түр хойшлуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр нийтийн тээврийн автобусны төлбөрийн системийн хөгжүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгаа аж.

Ингэснээр том хүн 500, хүүхэд 200 төгрөг төлж нийтийн тээврийн автобусаар зорчих, дамжин суулт 30 минутын дотор үнэгүй байх хуучин тариф мөрдөгдөж байна.