Уншиж байна ...
Зураг
Зураг

Д.Отгонжаргал: 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд нийтийн тээврийн автобусаар зорчихдоо 1,000 төгрөг төлнө

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулжээ. Уг тогтоолын дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1,000 төгрөг төлж, нийтийн тээврийн автобусаар зорчихоор болсон байна.

Энэ талаар Нийтийн Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Отгонжаргал "2024 оны хоёрдугаар сарын 8-ны НИТХ-аас таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээ буюу Улаанбаатар хотод нийтийн тээврийн автобусаар зорчих үнийг өдөрт 1,000 төгрөг болгох тогтоол батлагдсан. Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

2014 онд нийтийн тээврийн үйлчилгээний тарифыг 500 төгрөгөөр тогтоож байсан юм. 10 жилийн дараа автобусаар зорчих үнийг нэмж байна. Автобусаар зорчсон төлбөрийг арилжааны бүх банкны картаар болон Qpay, SocialPay-ээр төлөх боломжийг бүрдүүлж байна.

2021 оны судалгаагаар нийтийн тээврийн автобусаар нэг зорчигч тээвэрлэх бодит үнэ 1,300 төгрөг гэсэн зардлын тооцоолол гарсан байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээний зардлын зөрүүг ойртуулахаар 1,000 төгрөг болгох шийдвэрт хүрлээ" гэж мэдээллээ.

НИТХ-ын тогтоол:

зураг
 
зураг