Уншиж байна ...
Зураг
Зураг

Ирэх 2, 3, 4 дүгээр сарын цаг агаарын төлөв

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 1 сарын 2
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын төлөвийг мэдээллээ. 

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр агаарын температур хоёрдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан байна. 

Гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байх юм байна. 

Хур тунадас хоёр болон гуравдугаар сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, хоёрдугаар сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  

Хоёрдугаар сар

Агаарын дундаж температур: 

  • Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн,
  • Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан,
  • бусад нутгаар дунджийн орчим байна.

Сарын нийлбэр хур тунадас: 

  • Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу,
  • Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага,
  • бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын олон жилийн дундаж агаарын температур:  Баян–Өлгийн баруун өмнөд, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C хүйтэн байдаг байна.

Сарын нийлбэр хур тунадас Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна. 

Гуравдугаар сар

Агаарын дундаж температур: 

  • Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим,
  • бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. 

Сарын нийлбэр хур тунадас:   

  • Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу,
  • Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага,
  • бусад нутгаар дунджийн орчим байна.

Гуравдугаар сарын олон жилийн дундаж агаарын температур:  Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь–Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С хүйтэн байдаг.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог. 

Дөрөвдүгээр сар

Агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын олон жилийн дундаж агаарын температур:  Баян–Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -4…-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8...+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг байна.

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон–Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8–10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр 0–2 мм, бусад нутгаар 2–6 мм ордог