Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны нууц мэдээллийг олж авахын тулд тус байгууллагын Ерөнхийлөгч Томас Бахын нэрийг ашигласан хуурамч хаягууд олширч байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
WhatsApp болон Telegram ашиглан дор хаяж хоёр хуурамч хаяг, цахим шуудангаар өндөр албан тушаалтнууд тэр дундаа улс төрчид, олимпын идэвхтэй зүтгэлтнүүд зэрэг янз бүрийн давхаргын хүмүүстэй холбогдож байгааг ОУОХ мэдэгдсэн юм.
Хакерууд хиймэл оюун ухааны тусламжтайгаар Томас Бахынх шиг дуу хоолой ашиглаж байгаа юм.
Үүгээр ч зогсохгүй үл мэдэгдэх нэгэн хүн өндөр албан тушаалтай улс төрчийн нэрийг ашиглаж Томас Бахаас мэдээлэл авахаар оролдсон байна.
Аюулгүй байдлын албанаас уг гэмт хэрэгтний үйлдэл амжилтгүй болсон гэж мэдээлжээ.
Тиймээс аливаа мэдээлэлд илүү сонор, сэрэмжтэй байхыг ОУОХ-ноос гишүүддээ анхааруулсан аж.
Парисын зуны олимпын үеэр ОУОХ руу чиглэсэн хуурамч мэдээлэл их гарсан. Уг асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байсан юм.
Эх сурвалж: Inside The Games
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!