Уншиж байна ...
Зураг
Зураг

Баяр амралтын өдрүүдэд онцгой байдлын алба хаагчид 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, ₮310 саяын хөрөнгийг авран хамгаалжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллалаа.

Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны нэг, гал түймрийн 15 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, 310 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав.

Мөн Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан баярын арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангаж ажилласан хэмээн Нийслэлийн Онцгой Байдлын Байгууллагаас мэдээллээ.