Эверестийн оргилд авирхаар явсан манай хоёр уулчны нэг Ц.Өсөхжаргалын цогцсыг 8,550 метрийн өндрөөс олсон тухай өнгөрсөн Баасан гарагт мэдээлсэн.
Тэгвэл уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг Эверестийн оргилын 8,400 метрийн өндрөөс олсон талаар Монголын Уулчдын Үндэсний Холбоо (МУҮХ)-оос өчигдөр мэдэгдлээ.
Дэлхийд улсынхаа нэрийг гаргахаар явах үедээ харамсалтайгаар амь эрстсэн хоёр уулчны гэр бүл, төрөл төрөгсдөд МУҮХ-оос эмгэнэл илэрхийлжээ.
Эмгэнэлд "Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн та хоёрынхоо уулын салбарт оруулсан хувь нэмэр, сэтгэл зүрх, дурсамжийг бид үүрд санан дурсах болно.
Та хоёр минь хүсэл зорилго, мөрөөдлөө биелүүлж Дэлхийн дээвэрт авиралтаа хийж чадсан шүү. Бид та хоёрынхоо эр зориг, хүсэл тэмүүлэл, эр зоригоор үүрд бахархан санан дурсах болно" гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!