Индэр    
2025 оны 3 сарын 13
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд холбооноос Т.Дагвадоржийн хувийн данс руу ₮222 саяыг шилжүүлсэн"

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ)-ны эргэн тойронд үүсээд байгаа санхүүгийн асуудлыг шалгах зорилгоор байгуулагдсан Түр хороо энэ сарын 11-нд болсон Зөвлөлийн хурлаар тайлангаа танилцуулаад дүрмийн дагуу татан буугдсан юм.

Холбооны зөвлөлийн гишүүд Түр хорооны хийсэн ажлыг САЙН гэж дүгнэсэн хэрнээ цаашид ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байдалтай үлдэв. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA)-д тус дүгнэлтийг орчуулаад илгээнэ гэхээс өөр дорвитой хариулт өгөөгүйг холбогдох хүмүүс нь хэлж байв.

Улмаар өчигдөр буюу энэ сарын 12-нд МХБХ-ны санхүүгийн асуудлаар иргэдэд нээлттэй сонсгол зохион байгууллаа.


"Түр хороог ажиллах нөхцөлөөр хангалттай хангаагүй" 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонсголын эхэнд МХБХ-ны эмэгтэй дэд ерөнхийлөгч, Зөвлөлийн гишүүн, Түр хорооны ахлагч И.Сарангэрэл "Өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Түр хороо байгуулагдах тогтоол гарснаас хойш хурал зохион байгуулах, ажиллах нөхцөл боломжоор хангагдах хүсэлтээ хоёр удаа өгсөн. Үр дүнд нь нэгдүгээр сарын 27-ны өдөр эхний материалаа хүлээн авсан юм. 

Анх тогтоол гаргахдаа "2020 - 2024 оны санхүүгийн баримт бичиг, Олон улсын төсөл хөтөлбөрүүд, үйл ажиллагааны тайлантай танилцаад цогц судалгаа хийж, холбогдох мэдээллийг цуглуулж, дүгнэлт гаргана" гэж заасан

Гэхдээ бидэнд ингэж ажиллах боломж олдоогүй. Тодруулбал 2023, 2024 оны ГОЛОМТ банкны долларын гурав, төгрөгийн найман дансны хуулга байсан. Шаардлагатай холбогдох бичиг баримт дутуу байсан нь Түр хороог ажиллах нөхцөл бололцоогоор хангалттай хангаагүй гэсэн дүгнэлтээ танилцуулсан.

Холбооны санхүүгийн албанаас авсан дансны хуулга, гүйлгээний утга байгаа боловч харилцсан дансны мэдээллийг олж авах боломжгүй байсан тул ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Ганбаатарт хүсэлт тавьсан. Ингээд Зөвлөлийн хурал болохоос өмнөх өдөр нь шаардсан баримтаа авсныг цохон тэмдэглэе.

Түүнчлэн нэмэлт материал шаардсаны дагуу холбооноос 

  • VAR төсөлтэй холбоотой гэрээ,
  • Тус системийн тоног төхөөрөмж, худалдан авах, суурилуулах гэрээ, 
  • Худалдах худалдана авах гэрээ,
  • Шууд дамжуулалтын гэрээ, сунгах гэрээ,
  • ОТЕК ХХК-ны ажил гүйцэтгэх гэрээ, 
  • Масс болон Сүлд телевизтэй хийсэн гэрээ, 
  • Хамтран ажиллах бусад гэрээний хуулбаруудтай танилцсан.

Гэхдээ дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус, гарын үсэг дутуу, мөнгөн дүн нь алдаатай байсныг онцолъё. Өөрөөр хэлбэл мэргэжлийн бус алдаатай буюу холбооны санхүүгийн гүйлгээ ямар ч хяналтгүй явж байсныг харуулж байна.

Мөн өнгөрсөн сарын 19-ний өдөр FIFA-тай хамтран ажилладаг "BDO" аудитын ахлах аудитор Натали Соловиова болон Монгол дахь салбарын ахлах аудитор н.Содгариг нар Түр хорооны гишүүдтэй уулзсан. Тус уулзалтаар мэдээлэл солилцох явцад "Аудитын тулган баталгаажуулах захидал" буюу МХБХ-ны данснуудыг хараат бусаар өөрсдөө очиж банкнаас авахад шаардлагатай бичгийг хийж өгөхгүй байгаа талаар хэлж байв. Энэ нь "FIFA Forward" төсөлд заасан хөндлөнгийн аудитад шаардлагатай бүх материалыг гаргаж өгөх ёстой гэсэн заалтыг зөрчиж байна.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эцэст нь Түр хороо бичиг баримтын бүрдүүлэлт дээр хяналтгүй ажилласан, санхүүгийн хүнд нөхцөлд тэвчиж болох зардлыг тэвчээгүй, нэмэлт орлогоор өрөө дарагдуулах боломжийг ашиглаагүй гэж үзсэн. 

Ингээд зөвлөлийн хуралд 

Хариуцлага

Шаардлагатай гэж үзвэл илүү мэргэжлийн хуулийн байгууллагаар шалгуулах шийдвэрийг зөвлөлийн гишүүдээр гаргаж, хариуцлага тооцож, учирсан хохирлыг барагдуулах, 

Доголдлыг арилгах

Санхүүгийн хүнд нөхцөлд байгаа энэ үед шаардлагагүй тогтоолыг цуцалж, тэвчиж болох зардлыг тэвчих, маркетингийн нэмэлт орлогыг зөв зохистой зарцуулах бодлого хэрэгжүүлэхийг,

2019 оны Удирдах Зөвлөлөөр маркетингаар орлого орж ирвэл 10%-ыг нь авна гэдэг тогтоол гарсан байдаг. Энэ нь сүүлдээ ямар ч хяналтгүй явж ирснийг хийсэн гүйлгээний баримтууд нотолдог. Иймэрхүү асуудлыг энэ цаг үед цуцлаач ээ гэдэг шаардлага, дүгнэлтээ танилцуулсан" гэлээ.

"Дата шинжилгээ хийдэг олон улсын компаниас ₮430 саяын орлого холбоонд орж ирсэн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа Түр хорооны гишүүн Д.Нанжид банкны гүйлгээнд хийсэн дүн шинжилгээг танилцуулсан. Тэрбээр "МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан Т.Дагвадоржийн хэрэглээний төлбөр, урамшуулал, томилолт, маркетинг бусад үйл ажиллагааны зардал болон хамаарал бүхий хүнд нь зориулж 2023 оны долоодугаар сарын 26-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ныг дуустал хийсэн гүйлгээнд шинжилгээ хийсэн юм. Хувь хүний нууцтай холбоотой асуудал тул цалин, амралтын мөнгө болон онгоцны нислэгийн зарим тийзийн үнэ багтаагүй.

Т.Дагвадорж нь 2023 оны долоодугаар сарын 26-ны өдөр М.Болд ерөнхийлөгчийн туслахаар сар гаруйн хугацаанд ажилласан. Улмаар наймдугаар сард албан ёсоор ерөнхий нарийн бичгийн дарга болсон.

Манай түр хороо анх ажлаа хүлээн аваад холбооны ерөнхий нягтлан бодогчтой уулзах үеэр холбооны нэр дээр хэдэн данс байдгийг тодруулсан. Энэ үеэр Голомт банканд зургаан данс байдаг гэсэн ч шалгалтын явцад 10 данс байгааг тогтоосон юм. Түүнчлэн бусад банканд ч холбоотой данснууд байгааг илрүүлсэн. 

Холбоо санхүүгийн хүнд нөхцөлд орж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн ч ерөнхий нарийн бичгийн дарга нь цалингаа цаг тухайд нь авдаг. Тэр ч бүү хэл нэг бус удаа цалингаа урьдчилж авсныг тогтоосон. Тодруулбал 2024 оны долоодугаар сард гэхэд дараа сарынхаа цалинг урьдчилж авсан байсан.

Дээрх зардлуудыг тооцолгүйгээр жил гаруйн хугацаанд Т.Дагвадоржид ₮222 сая гаруйг шилжүүлсэн байна. Үүнээс урамшуулал хэлбэрээр ₮48 сая, хамаарал бүхий хүнтэй холбоотой гүйлгээ ₮34 сая байгааг хөдөлшгүй баримтаар тогтоосон. 

Урамшуулал дотроо FIFA буюу ОУХБХ-ны хурлын урамшуулал авч болохгүй гэсэн дүрэм бий. Гэтэл 2024 оны долоодугаар сарын 23-ны өдөр МХБХ-ны данснаас тухайн үеийн ерөнхийлөгч М.Болд, нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, гадаад харилцааны албаны дарга С.Монголжингоо нарын хувийн данс руу хурлын урамшуулал гэсэн утгатай тус бүр $1,000 шилжүүлсэн болох нь тогтоогдсон. 

Түүнчлэн дата дүн шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Zeus Sports Marketing" олон улсын компаниас 2023 оны арваннэгдүгээр сараас эхлээд зургаан удаагийн давтамжтайгаар $122,085,00 орж ирсэн. Үүнийг өнөөдрийн ханшаар тооцож үзвэл ₮430 саяын орлого холбоонд орж ирсэн гэсэн үг.

Энэ мэдээллийг холбооны Удирдах зөвлөлийн гишүүд огт мэдээгүй. Тус байгууллагатай хийсэн гэрээ нь бидэнд олдоогүй. Харин холбооны ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ""Zeus Sports Marketing" компанитай хамтран ажиллах гэрээний дагуу $700,000 гаруй орж ирсний 10 хувийг урамшуулал олгох" гэсэн утгатай тушаал бий.

Гэхдээ дээрх мөнгө бүрэн орж ирснийг нотлох баримт одоогоор алга. Харин дээрх компаниас ₮430 сая орж ирснийг бол баримтаар тогтоосон. 

Т.Дагвадоржийн хувийн данс руу хэрэглээний төлбөрт нь ₮2.5 саяыг шилжүүлсэн. Үүнээс утасны төлбөрт ₮1.8 сая, машин угаалгад ₮100,000, бусад зардалд ₮595,000 шилжүүлсэн. Холбооны зүгээс зарим хүмүүсийн утасны төлбөрийг төлдөг. Эхлээд компани руу шууд шилжүүлдэг байсан бол сүүлдээ хувийн данс руу нь хийдэг болсон. Ингээд хэрэглээний төлбөр нь ₮80,000 - ₮100,000 шилжүүлдэг байсан бол сүүлдээ ₮300,000 болж өссөн байна. 

Мөн гадаад, дотоод томилгооны зардал гэж хоёр хуваасан. Дотоод томилгоонд ₮4.2 сая, гадаад томилолтын зардалд ₮53 сая зарцуулсан. Энэ бол зөвхөн хувь хүний данс руу шилжүүлсэн мөнгөн дүн. Түүнээс биш холбооны зүгээс төлсөн нислэгийн тийз, зочид буудал болон бусад зардалд хэдийг зарцуулсан нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна хамаарал бүхий хүнтэй холбоотой зарлага нь ₮27.4 сая. Үүнийг задалбал маркетингийн зардалд ₮15.9 сая, ажил гүйцэтгэлийн гэрээ ₮11 сая, бэлэг дурсгалын төлбөрт ₮500,000 зарцуулсан. Гэхдээ яг ямар гэрээг үндэслээд ийм мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй.

"Зөвхөн нэг компанийн өгсөн жагсаалтаас үзэхэд Т.Дагвадоржийн хамаарал бүхий хүн гурван удаа гадагшаа томилолтоор явсан"

Холбоо нислэгийн тийзийн асуудлаар өртэй гэсэн яриа байдаг. Үүнийг шалгах үүднээс холбооноос бичиг гаргуулаад тийз борлуулдаг дөрвөн компанитай холбогдоход 

  • ₮380 орчим сая,
  •  ₮91 сая,
  • ₮61 сая,
  • ₮30 гаруй саяын өр байгаа нь мэдэгдсэн. 

Эдгээрээс зөвхөн ₮91 саяын өртэй байгаа компанийнх нь жагсаалтаас үзэхэд Т.Дагвадорж гадагшаа томилолтоор дөрвөн удаа явахдаа ₮14 сая орчмоор тийз авсан бол өөрийн хамаарал бүхий, холбоонд ямар ч хамааралгүй хүнийг гурван удаагийн давтамжтайгаар ₮10 сая төгрөгийн нислэгийн тасалбар бичүүлсэн болохыг тогтоосон.  

Үүнээс гадна маш их өндөр дүнтэй зээл авч, зээлийн хүү төлөв гэсэн утга бүхий гүйлгээ их бий. Жишээлбэл 2023 оны есдүгээр сарын 8-нд хувь хүнээс ₮100 саяын зээл аваад 2024 оны нэгдүгээр сарын 30-ныг хүртэл буюу ойролцоогоор дөрвөн сар хүрэхгүй хугацаанд тухайн хүний данс руу ₮191 саяыг шилжүүлсэн баримт байдаг. Зөвхөн зээлийн хүү нь ₮91 сая болсон гэж ойлгогдохоор иймэрхүү тодорхойгүй гүйлгээ их байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
45
Зураг
БУРУУ
7
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [72.157.222.15] 2025/3/15
Хармаалсан бүх мөнгийг нь буцааж төлүүлж олж ирүүлэх ёсой !!!
1 | 0 Хариулах
Butehgui MGL [103.212.116.29] 2025/3/15
Ulun mongolchuud shdee, usuhiin ulun, uhamsariin ulun geed bid nar chin ulun hulgaichuud shdee. Hun amitanaas ichne gej baihgui. Bugd ulun guilgachid
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.240] 2025/3/14
Хаа сайгүй авилгач хулгайчид Олон нийт ард түмэн сэрэмжтэй баймаар байна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.41.87] 2025/3/13
Хуц нам дагасан хулгачуудч хулгаа авилгал хиидэг биздээгэиин
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/13
ШОРОНД НЬ ХИЙ ХУЛГАЙЧИЙГ
3 | 1 Хариулах
Зочин [59.153.114.171] 2025/3/13
ялыг нь эдлүүлж ясыг нь цайлга сайн шалгаад цагдаа шүүхрүү явуул 😡😡😡
3 | 0 Хариулах
FIFA [202.126.89.61] 2025/3/13
Хүрэлсүгийн шашны зөвлөх бөөгийн холбооны тэргүүн шүү дээ
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.184] 2025/3/13
FIFA ААС КЕНИ ЗИМБАБВЕ ИНДОНЕЗИ УЛСУУДАД ӨГӨХ САНХҮҮГЭЭ ЯГ ИЙМ АВИЛГА МӨНГӨН ТУСЛАМЖИЙГ НЬ БУРУУГААР ЗАРЦУУЛСАН АСУУДЛААР ЗОГСООЖ БАЙСАН МХБХ Г Ч БАС ТЭГЭХ ХЭРЭГТЭЙ
11 | 0 Хариулах
Зочин [185.213.154.190] 2025/3/13
Энэ ерөөсөө л улс төр орсонтой холбоотой. Ашгүй нэг юм морь Ганболдоос 2015 онд салсан тэгсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн хүн болох одоогийн УИХ-ын гишүүн А.Ганбаатарыг 2015 онд МХБХ-ны ерөнхийлөгчөөр тавьсан. А.Ганбаатар нь 2015-2023 он хүртэл МХБХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаад ,2024-с МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Азийн Хөлбөмбөгийн холбооны дэд Ерөнхийлөгч, Олимпын хорооны гишүүн, одоо бүр УИХ-ын гишүүн болтлоо дэвшсэн байхад хөлбөмбөгчид нь үнэн өрөвдөлтэй амьдарч байнашд. Одоогийн МХБХ-ны Зөвлөлийн гишүүд нь ихэнх нь Ганбаатартай хамааралтай хүмүүс юу ч дугарч чадахгүй, утсан хүүхэлдэй нар. МХБХ-ны Ерөнхийлөгчөөсөө больсон ч одоо хүртэл зөвлөлийн гишүүн нэрээр МХБХ-г базаастай. Яагаад МХБХ-с болихгүй байна вэ гэвэл ажиллаж байх 10 жилийн хугацаандаа идсэн мөнгө нь ил болчих вий улс төрийн замналд нь саад болчихвий гээд хамуу шиг наалдаад тавихгүй байгаа юм.
19 | 0 Хариулах
Зочин [220.195.77.72] 2025/3/13
Хөл бөмбөгт хайртай хүмүүс А.Ганбаатарт хариуцлага тооцож, хийсэн бузар булайг нь илчлэн, хариуцлага тооцох ёстой. Шоронд хийж, шийтгэлийг нь өгөх хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.89] 2025/3/13
odoo shuuh ruu yvj dee
2 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.218] 2025/3/13
ЭНЭ ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБОО ЭНЭ ТЭРЭЭ БОЛИОЧЭЭ ЯДУУ УЛСАД ЭНЭ ИХ ОЛОН ХЭРЭГГҮЙ БАЙГУУЛЛАГА БАЙХ ШААРДЛАГАГҮЙ ШДЭЭ
7 | 4 Хариулах
Зочин [202.21.121.146] 2025/3/13
Ingeed ork um yariad bdin llr. Hereggui baiguullaga bol bish uug ni zuv zalaad sain management higeed yvbal huuhduud ni hichelleed, irged ni ydaj ene utaatai tugjreltei ued toglood stressgui, eruul mendees gadna ayalal juulchlald hurungu oruulaad mongoliig bas surtalchilaad gadnaas hurungu oruulaad iish tiishee yvj toglood mer ser aviyastai mongol togloch nar gadagshaa garaad gagui clubuudtei geree baiguulaad heden clubuud ni gaigui clubuudiin academytai hamtraad gadnaas hurungu oruulalt tataad mongoliin ner garaad baih bolomjtoi daana ch ueiin ued iim llruud bgad bga bolhoor tegeh bolomjiig ni ugui bolgood cham metiin orkuud shuud uur shigee ork um yariad bgan sda.
1 | 0 Хариулах
ө [210.148.94.144] 2025/3/14
Уг нь улсаас санхүүждаггүй. Чамаас мөнгө авдаггүй байгууллага. Чи тэр увсдаа малаа хариулдаг л юм байгаа биз. Энд хүүхдүүд хөлбөмбөг тоглодог юм. Хөгжүүлье гэхээр устгая гээд байдаг чам шиг эргүүнүүд долоон уулын цаагуур далд ор.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.202] 2025/3/13
Mongol uls yaduudaa bid iim amidraad bgaan bishee hulgaichid buh turiin bolon olon ulsiin san, tusul bugden deer ni bgaa uchraas manai uls uuduluhgui baina!!!!
1 | 0 Хариулах
Зочин [103.57.95.31] 2025/3/13
Хөөж явуул
0 | 0 Хариулах
Уншигч [202.55.191.130] 2025/3/13
Мөнгий нь төлүүлэх ёстой.
2 | 0 Хариулах
Зочин [1.25.139.204] 2025/3/13
Монгол орны нэр дээр Дэлхийн хөл бөмбөгийн холбоонд орж ирсэн мөнгийг хулгайлна гэдэг эх орноо зарж байгаагаас өөрцгүй. Ийм хулгайч нарт эрүүгийн хариуцлага тооцож, шоронд хийх ёстой. Үр хүүхдэд нь хүртэл хар хэл ам тусаж, өөдлөхгүй шүү дээ. Яаж ийм бузар байж чаддаг байна даа.
6 | 0 Хариулах
Zochin [202.126.91.216] 2025/3/13
Дагвадоржийнхоо зургийг нийтэд тавь
6 | 0 Хариулах
Зочин [202.21.107.14] 2025/3/13
Pornoo ganbaa golog iim umnii uner avchaaal shinshled yavaa zolbin golog shunal gej aimaar naad po ganbaag shalgah hun bnu
1 | 0 Хариулах
irgen [66.181.161.218] 2025/3/13
geed bhr chne tamirchid n 1xbet chn bolku yhin llruda
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.51] 2025/3/13
магваны болд , амаржаргал , морь ганболд гэх мэт нөхдүүд энэ луйварын эхлэлийг нутагшуулсан
5 | 0 Хариулах