-Энэ сарын 11-нээс 15-ныг дуустал Монголд Basketball Champions League (BCL)-ийн зүүн бүсийн урьдчилсан шатны зургаан тоглолт болно. Өнгөрсөн жилийн Дээд лигийн аварга "Хасын Хүлэгүүд" болон дэд аварга "Бишрэлт Металл" баг дараагийн шатанд шалгарах эрхийн төлөө тус бүр хэсгийн сүүлийн гурван тоглолтоо "М арена"-д хийх юм.
Сагсан Бөмбөгийн Азийн Аваргуудын лигийн урьдчилсан шатны тэмцээн Дорнод болон Өрнөд гэсэн хоёр хэсэгт хуваагджээ. Дорнод бүсэд Монголын хоёр багаас гадна Тайванийн хоёр, Индонез, Малайз, Тайланд, Сингапурын лигийн аваргууд багтсан юм. Харин Өрнөд бүсэд Энэтхэг, Казахстан болон Арабын хойгийн багууд өрсөлдөж байна.
2025 оны тавдугаар сарын 12-ны Даваа гараг: 17:30 цагаас. Нью Тайпэй Кингс (өмнөх тоглолт 68:81 Хүлэгүүд хожсон)
2025 оны тавдугаар сарын 14-ний Лхагва гараг: 20:30 цагаас. Адроит (өмнөх тоглолт 41:87 Хүлэгүүд хожсон)
2025 оны тавдугаар сарын 15-ны Пүрэв гараг: 20:30 цагаас. Хай Тек (өмнөх тоглолт 59:63 Хүлэгүүд хожсон)
"Хасын Хүлэгүүд" багийн ахлагч Д.Мөнхтүвшин: Өнгөрсөн жил манай баг энэ тэмцээнд оролцож байсан тул өрсөлдөгч багуудаа маш сайн судалсан. Үр дүнд нь зочин тоглолтоо сайн хийж, гурав хожлоо. Талбайдаа Тайванийн "Кингс" багийг заавал хожих ёстой. Улмаар хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарна.
2025 оны тавдугаар сарын 11-ний Ням гараг: 17:30 цаг. НС Матрикс Дийрс (өмнөх тоглолт 86:98-аар Металл хожсон)
2025 оны тавдугаар сарын 12-ны Даваа гараг: 20:30 цаг. Таоюан Пилотс (өмнөх тоглолт 105:66-гаар Пилотс хожсон)
2025 оны тавдугаар сарын 14-ний Лхагва гараг: 17:30 цаг. Пелита Жайя (өмнөх тоглолт 90:68-аар Жайя хожсон)
"Бишрэлт Металл" багийн ахлагч Т.Ууганбаяр: Манай баг анх удаа Олон улсын тэмцээнд оролцож байна. Өрсөлдөгч багууд бүгд гурван легионер тоглогчтой. Үүгээрээ давуу тал үүсгэж байгаа ч бид талбайдаа хийх тоглолтод хожихыг эрмэлзэж байна. Манай багийн хувьд нэг легионер тоглогчтой байгаа.
30 дахь удаагийн сагсан бөмбөгийн Азийн Аваргуудын лиг ирэх зургаадугаар сард болно. БНХАУ, БНСУ, Япон болон Филиппиний лигийн аваргууд Өмнөд болон Дорнод бүсийн шигшээд шалгарсан 8 баг өрсөлдөх юм.
Тоглолтууд "M bank arena"-д болох юм. Тоглолтын тасалбарыг:
Shoppy.mn -ээс буюу ЭНДЭЭС авах боломжтой.
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|