ХААН Банк орон нутгийн хөгжил, тогтвортой хөдөө аж ахуй, кластерийн хөгжлийг дэмжих зорилгоор малчид, хоршоод болон малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд зориулсан ногоон санхүүжилтийн шинэ боломжуудыг санал болгодог билээ.
Энэ хүрээнд Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Тогтвортой ноос, ноолуурын эвсэл зэрэг байгууллагуудаар баталгаажуулсан дараах стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн малчид, хоршоод, үйлдвэрлэгчдэд таатай нөхцөл бүхий зээлийн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Үүнд:
Дээрх стандартуудыг хэрэгжүүлсэн малчид, хоршоод, үйлдвэрлэгчдэд ХААН Банк дараах санхүүжилтийг олгож байна.
ХААН Банкны зүгээс ХАА-н гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн кластерийн сүлжээнд оролцогч талуудад таатай нөхцөлтэй зээл, санхүүжилт олгоход хамтран ажилласнаар урт хугацаандаа Монгол Улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилтуудад хувь нэмэр оруулах төдийгүй ХАА-н салбарт үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж, олон улсын стандартын дагуу бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг нэмэгдүүлэхэд томоохон алхам болох юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!