Индэр    
2025 оны 3 сарын 13
Зураг
Судлаач проф.

Хоёр хөрш гэх "мангас"-уудаас үл бэрхшээх "Гуравдагч хөрш"

Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чех улсад амжилттай айлчлаад өнөөдрөөс Польш улсыг зорьж Төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан судлаач-профессор, ахмад Элчин сайд Д.Баярхүүгийн 2023 оны хавар бичиж байсан нийтлэлийг эргүүлж толилуулъя.

Монгол-Польш хоёр ийм чухал түншүүд гэдэг санааг Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалыг дүгнэж баримттайгаар ингэж бичиж байжээ.



Гарчгаа их л содон авчихлаа. Уншигчид шуугиг гээд. Дипломатч хүн ингэлээ тэглээ гэх зэмлэл урсана гэдгийг би мэдэж байвч ингэж нэг “цочроох”-гүй бол болохгүй болчихсон байна, нийгэм маань.

Украин дахь оросын цэргийн тусгай ажиллагаа (хэрэг дээрээ “Орос-Украины дайн”) гэх гайтай явдал монголчуудыг бүтэн жил гаран алмайруулж, талцуулж, хэрэлдүүлж, цөстэй нэгнийх нь цөсийг хөөргөж, тэр нь нийгмийн цахим сүлжээнд бялхаж байгааг бид харлаа. Тэр дайндаа Орос ялж чадахгүй байгаагийн тусгал нь монголын сошиал ертөнцөд АНУ тэргүүтэй Өрнөд ертөнцийг харааж зүхэх (тэр дундаа Польшийг!), Монголоос хөөх аман хийрхлээр харагддаг боловч яг нарийвчлан тодруулбал амьдрал ахуй нь нойл заачихсан, улс төрд шаансгүй, тэр хэрээрээ ардчилалд гомдогсод (Баруунд гомдогсод), худалдагсад л цаана нь харагддаг юм билээ. Хэнд ч худалдагдахад бэлхэн, аль ч нийгэмд, хэзээ ч байж ирсэн нийгмийн тийм хэсэг бол Монголд байнаа байна. Гэмт хэрэгт хутгалдсан сэхээтнүүд гэе дээ, “Орос-Украины дайн”-ы фонон дээр хийсэн хэргээ хаацайлуулах гэсэн мэргэн арга сонгоод сошиалд цамнаж байгааг бид харж л байна. Оросын ба бүр болбол Путиний ивээл өмгөөлөлд багтчих санаатай нэг тал руу туйлширна. Мөнгө цаас, залилан, бас бус ноцтой хэрэгт нэр нь явдаг зарим сэхээтэн сошиалд украины туг мандуулчихсан, даян дэлхийн ардчилал хүний эрхийн төлөө тэмцэгч болоод барууныхны ивээл өмгөөлөлд орохыг хичээж яваа харагддаг л юм.

Өчигдөр, уржигдар, мэдээж өнөөдөр ч Өрнөд ертөнц, Европын Холбоо, НАТО, Польш, мөн Украин руу шүлс үсэргэн давшлах явдал сошиалд өрнөнө. Өчигдөр юм даа. “Оросоосоо урвалаа” хэмээн нам-засгийн удирдах ажил хийж явсан нэг эрхэм Төрийн ордон хавиар гомдол тавин манаргаж явсан сураг чиг дэлсэв. “Нутгаа аваад нүүхгүйгээс хойш энэ хоёр хөршөөсөө хайшаа зайлдаг юм” гэх ам асуулт бас тасрахгүй. “Маш зөв. Гэхдээ хоёр хөршөөрөө дамжиж харилцана гэдгээ санаж байх хэрэгтэй” хэмээн төр түшилцэж явсан нэг эрхэм миний fb-д хариу барьжээ. “Ерөөсөө хамгийн болдоггүй хоёр улс л байдаг, тэр нь Польш, Британи хоёр юм” хэмээн ахмад дипломатч, гүн ухааны доктор нэг ах маань надад ярьж байв. “Орос-Украины дайн”-ы шалтгааныг шууд тэр хоёр руу тохчихно билээ. Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм бол бас Орост нь ч, Донбассынханд ч үзүүлэх ёстой хэмээн миний дотно найз, ахмад дипломатч нөхөр маань мэтгэлцэн байв. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно доо, олон хүнийг би нэрлэхээр байна.

Энэ олон гомдлуудад харин Монголын Төр өчигдөр цэг тавьчихлаа. Зовж бүтээсэн гадаад бодлого, гадаад харилцаагаа эрхэмлэн хайрлахыг уриалсан, түүх сөхсөн цуврал өгүүллүүд миний сайтад цуваад байгааг алдалгүй уншсан, эрүүл саруул сэтгэдэг монгол хүн бүрд ойлгогдохоор бичиж байна шүү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс анхаарал татахуйц ийм нэгэн уриа цуурайтлаа. “Монгол, Польшийн энэ сайхан АХ ДҮҮГИЙН найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай!”

Энэ бол ах дүү Польшийн ард түмний төлөөлөгчид өгч байгаа Монгол Төрийн үнэлгээ, айлчлалын ач холбогдлыг ганцхан үгээр тодотгочхож байгаа хэрэг юм биш үү?

Цааш нь эшлэе. Польш улс нь манай улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл бэрхшээлтэй цаг мөчид манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, идэвхтэй өрнөж ирсэн түүхтэй юм. Тухайлбал Польш улс Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэр гаргаж, төрийн айлчлалын үеэр албан ёсоор нээж байгаад бид бүхэн баяртай байна гэжээ. ЭСЯ-аа дахин нээж байгаа нь улс төрийн харилцааны хамгийн итгэлцсэн алхам, иж бүрэн түншлэхийн эхлэл, магадгүй манай улсын хувьд одоо буй стратегийн түншлэлтэй улсуудын жагсаалтыг (нэр бүхий 6 улс) тэлэх дараагийн түнш маань Польш болох юм биш үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ: 1950 онд Польш улстай дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр орон бүхий л салбарт уламжлалт түүхэн харилцаагаа хадгалж ирсэн. Монгол Улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт тогтвортой бүтцийг бий болгохоор зорин ажиллаж байгаа гэв.

Манай улс эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд уламжлалт хоёр хөршөөсөө нүүр буруулах гээгүй. Тэгэхдээ үргэлж хамааралтай байгаад байна гэсэн үг биш. Тэр хоёроос гадна “Гуравдагч хөрш”-ийн оролцоог нэмэгдүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэц бий болгоно гэх нь туурга тусгаар Монгол Улсын маань бүрэн эрхийн асуудал бус уу? Түүнийг л өчигдөр Төрийн тэргүүн ил тод хэлчихжээ.

Яг одоо бидний сэтгэлийг зовоож буй, зовоосоор ирсэн олон асуудалд хариу өгсөн мэдэгдэл Төрийн тэргүүн хийжээ:–Хөрөнгө оруулалтын бодлогоо улам тодорхой болгож, тогтвортой, тууштай, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх” зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр цогц шинэчлэл хийж байна гэв. Мөн БНПУ-ын бизнес эрхлэгчдийг Монгол Улсад бизнес эрхэлж, хөрөнгө оруулан, харилцан ашигтай хамтран ажиллахыг урилав.

Стратегийн маш чухал салбарт хамтран ажиллахад бэлхэн байна гэдгээ нотолсон нь анхаарал татлаа. “Манай хоёр орон уул уурхайн салбарт урт хугацааны турш хамтран ажиллаж ирсэн. 1962-1965 онд Польш улсаас 190 хүний бүрэлдэхүүнтэй геологийн баг баруун бүс нутагт эрэл хайгуул судалгааны ажлыг амжилттай хийж, хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байсан. Энэхүү хамтын ажиллагаа өргөжин, газрын ховор элементийн хайгуул мөн хийж байсныг онцолмоор байна. Цаашид геологи уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж нээлттэй байгаа” гэв. Үнэхээр уул уурхай, тодруулбал зэс, алт, үнэт металл, бас эрчим хүчний салбарт Польш гэдэг шинэ түнш ороод ирвэл бид баярлаад угтахаас аргагүй л дээ. Тэр бол стратегийн ололт дэвшил байх болно.

Энэ чухал мэдэгдлүүдийн төгсгөлд “Монгол, Польшийн энэ сайхан ах дүүгийн найрамдалт харилцаа үеийн үед мандан бадрах болтугай!” гэдгээ хэлжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Польшийн Төрийн тэргүүний хэлсэн үг гэж сэтгэлд хүрсэн улс төрийн чухал мэдэгдэл байна. “Хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа” гээд албан мэдээнд нь байна. “Геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтуудыг хамтын хүчээр даван туулах” гэдгийг би гуравдагч хөршийн бодлого руугаа татаж авчраад онцлох гэж байна.

Ямар асуудлыг тэгж нэрлэв гэдэг нь ч ойлгомжтой. Польшийн Ерөнхийлөгч өөрөө тодотгоод хэлчихлээ. “Монгол Улс нь БНПУ-ыг ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэдэг “Гуравдагч хөрш” хэмээн хүлээн зөвшөөрдөгт Ерөнхийлөгч Анджей Дуда талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын геополитикийн бодлогыг сайн ойлгож байгаагаа онцолж, Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авахад Монгол Улс дэмжлэг үзүүлснийг өндрөөр үнэлдгээ хэлэв” гээд албан мэдээнд явж байна. “Монголоос Украинд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийг өндрөөр үнэлж байна. Манай улс Украинаас дүрвэгчид хүлээн авсан. Ноён ерөнхийлөгч өө, Танай зүгээс ч мөн дэмжлэг үзүүлснийг сонсоход таатай байна. Украины ард түмэнд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжид дахин дахин талархлаа илэрхийлмээр байна” гэж бүр тодорхой хэлчихлээ.

Одоо нууц биш болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй утсаар ярьсан. Украины Элчин сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авч Итгэмжлэх жуух бичгийг нь өргөн бариулсан. Би fb-тээ постолж байсан даа. “Сүхбаатарын талбайгаар нэг Украины Төрийн дуулал эгшиглэж, Украины Төрийн далбааг мандуулжээ. 2010 оноос хойш анх удаа Элчин сайд нь морилон ирж ИЖБ-ээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд барьжээ. Монголын Төр Украиныг нацист фашист улс гэж үзэхгүйгээр дипломат найрсаг харилцаагаа эрхэмлэн Элчин сайдыг нь хүлээн авчээ. Энэ бол бодит үнэн! Монгол бол энх тайванч улс мөн! Украинтай 2011 онд Олон талтай хамтын ажиллагааны түншлэл тогтоосон нь ч үгүйсгэх аргагүй бодит үнэн!” гэж миний бичсэнийг үзсэн, лайк өгсөн нь маш олон байна билээ. Бас надтай муудалцлаа, дахин миний ярих бичихийг үзэхгүй гэж тангарагласан гомдогсод ганц нэг байна лээ.

Монгол Улс залгамж чанараа хадгалсан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлогоо тууштай явуулсаар байгааг Польшийн Ерөнхийлөгчийн энэхүү төрийн айлчлал, АНУ-ын ТНБД-ын орлогчийн айлчлал сүүлчийн ганцхан 7 хоногт бэлнээ итгэлтэйгээр илтгэн харуулж чадлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын ТНБД-ын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Элчин сайд Виктория Нуландыг хүлээн авч уулзахдаа, Монгол Улсын Засгийн газар чухал гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлоод, цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл, цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Улс төрийн асуудал эрхэлсэн орлогч В.Нуланд ч ийм байр сууриа хариу илэрхийлсэн. “АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг бөгөөд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон авлигатай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагааг улам өргөжүүлэн бэхжүүлэхийг чухалчилж байгааг” илэрхийллээ гэж албан мэдээнд нь буй.

Төгсгөлд нь “Оросоосоо урвалаа” гэдэгчүүдэд хандсан хэдэн үгс бичье, учирлая. Монголын Төр, монголчууд хэнээс ч урваагүй ээ. “Хүйтэн дайн”-ы сэтгэлгээ XXI зуунд явахгүй ээ. Аль дивангарын Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэлгээ энэ цаг үетэй чинь зөрчилдөнөө. Империалист гэж харааж зүхдэг байсан бүх улсуудыг манай улс “гуравдагч хөрш” гэж үзнэ ээ. Харгис маоистуудтайгаа “Иж бүрэн стратегийн түншлэл” хамгийн түрүүлж тогтоочхоод “нэгэн арван”-ых нь үр дүнг удахгүй тайлагнах гэж байнаа.

Монгол Улс даян дэлхийд энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо ямагт явуулсаар байх болно. Ганц тулгуурт гээгүй байна шүү!

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалдаа ороод Төрийн анхны гадаад айлчлалаа ОХУ-аас эхэлсэн (2021 он), хөрш БНХАУ, түнш Япондоо айлчилсан. Олон талт дипломат бодлогодоо онцгой анхаарсан, тэр хэрээрээ ч нэр хүнд нь олон улсын тавцанд өссөн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 ба 77 дугаар чуулганууд, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний жил дараалсан уулзалт (Глазго, Шарм Эль-Шейх) ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан (Самарканд, Узбекистан), тэр үеэр Монгол-Орос-Хятадын гурван Төрийн тэргүүн нарын ээлжит хуралдаанд оролцсон. Анх удаа Ерөнхийлөгчийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Монгол Улсад зочилсон гэсгээд жагсаалтыг азная. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын түвшний харилцан айлчлалууд олныг нэрлэж болно. Гуравдагч хөршүүд маань дотор нь ярайж байна. Бүгд үр дүнгээ үзнэ. Ашиггүй, хэрэггүй айлчлал гэж байдаггүйг манай гадаад бодлого тууштай нотолж чадлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөр гээд манай улсад хэрэгжих үндэсний бүх төслүүдэд таатай гадаад орчныг бүрдүүлэх, түүнд гадаад талаас тус дэм болох бүх чиглэлээр ажилласаар байна гэдгийг тэмдэглэе!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
68 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Даанч дээ [202.55.188.109] 2025/3/20
Элчин сайд байсан хүн манай хөрш 2 их гүрхийг мангас хэлж байдаг. Иймч элчин сайд байдаггүй ум даа. элчин сайд байсан хүн ийм үгийн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуй. Үгүй бол элчин сайд цолыг нь хураа
0 | 0 Хариулах
зочин [14.1.81.27] 2025/3/14
Ах дүүгийн найрамдал гэх нь социализмийн үеийн уянгын халил хэн ах хэн нь дүү юм бэ: Хүрэлсүх л энэ тэнд очоод ах дүү гээд л явах юм
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.239] 2025/3/14
Энэ баярхүү гэдэг нөхрөөр улс төр яриулаад огт хэрэггүй . Хоёр хөршөө даваад 3дахь руу сарвайгаад сарвайгаад юу ч олж долоохгүй .Агуу хоёр орныг муулаад муудалцаад бид хаачих вэ ?баярхүү ...! Сайтууд иймэрхүү болчимгүй юмыг нийтлэхгүй баймаар бна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.205] 2025/3/14
Тэр аугаа 2 гүрнийг чинь Монголчууд бүтээсэн юм.
1 | 0 Хариулах
Наяаа [66.181.190.196] 2025/3/14
Энэ Баярхүү нэртэй зелинскийгийн хувилбар хажуудаа байгаа украйныг хамгаалж чадахгүй байгаа польш мольш барууныхан хятад орос хоёрын голд байгаа монголыг хамгаалж чадахгүй гэдгийг өөрөө сайн мэдэж байгаач хоёр хөршийг мангас ,маоист гэх мэтээр өдөж байгаад монголыг украйны араас оруулахыг санаархаж байгаа нь илт байна .Ийм гай дайн дуудсан нацист дайснуудыг дариухан дарах хэрэгтэй.Ийм зелинскийнүүд байсан цагт энэ дэлхийд энх тайван хэзээч тогтохгүй
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.186] 2025/3/14
Энэ одоо зөнөөд бас баабарын араас орж бгаа нөхөр.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.186] 2025/3/14
Битгий хуцаа чи. Баярхүүдоржтон юу гээд бгаан . Чи бас украинаас мөнгө авчихсан гаруудын нэг үү. Жагсаал зохион байгуулагчийн нууц ноёнтон нь өөрөө юү. Цагтаа оросод хөл алдаж явсан гаруудын нэг ш дээ. Чамайг ямар мэдэхгүй биш.
0 | 0 Хариулах
Наран [66.181.189.143] 2025/3/14
Натогын боол гөлөг Баярхүүгын үгийг хэн тоох юм ?муу нус .
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.180] 2025/3/14
Иймэрхүү далдагнуурууд Монгол Улсад ихээхэн гай тарина шүү!!!
0 | 0 Хариулах
З [122.201.31.224] 2025/3/14
Дипломатч биш дебилмаатч нөхөр байна.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.43] 2025/3/14
Бид өөрсдийгөө хичээж явбал барна. Идэж уух, эдлах хэрэглэх бүхнээ додоодоосоо хангахыг хичээж бх хэрэгтэй. Бидний аврал бидний сэтгэл, зүтгэл, мэдлэг чадвар бна.
2 | 1 Хариулах
Зочин [139.64.165.92] 2025/3/14
ТЭГЭЭД Ч ГАДНЫ ДАЙСАН ГЯТДААС ИЛҮҮ ДОТООДЫН ДАЙСАН ГЯТДЫН ЭРЛИЙЗҮҮД САЯ ДАХИН МОНГОЛД ХОРТОЙ БАЙГАА. БИД ЭХЛЭЭД ДОТООДЫН ДАЙСНААСАА АНГИЖИРЧ ЧАДВАЛ МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛ ҮЛДЭХГҮЙ БӨГӨӨД ЦЭНГЭЛИЙН МАНЛАЙД ХҮРЭХ БОЛНО.
0 | 0 Хариулах
Зочин [139.64.165.92] 2025/3/14
ЗА ӨМХИЙ ХУЖАА НАР АЛДАРТ ХУЖАА ШҮД БАЯРХҮҮГЭЭ ӨМӨӨРӨӨД ХУЖАА ГЭДГЭЭ ӨӨРСДӨӨ НОТОЛЛОО. ҮХСЭН ХАТАСНЫ ЧИНЬ 3 ДАХЬ ХӨРШ. ТРААМПТ НЭГ ОРДОО ӨГНӨ Ч ГЭХ ШИГ. ХАРИН Ч ОРОС ГЯТАД НИЙЛЭЭД БҮХ ХИЛЭЭ ХААХ БАЙЛГҮЙ.
1 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2025/3/14
Баярхүү чи энэ 2 хөршөөс хаашаа зугатаах юм. Эд нар чам шиг зориуд самардаг юмнуудаас болж наад зах нь бензин түлшээ цаад зах нь хилээ хаачихвал чи Польш руу улсаа нүүлгэж чадах уу. Наад Польш чинь удахгүй баруун Украйнд эзэн сууж өөртөө нэгтгэнэ. Чам шиг болгоомжгүй шальчигнасан жижиг улсын хувь тавилан тийм байдаг юм.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/3/14
Халзан Бүргэтэйгээ шуналт Трамдад өгчих. Хоёр хөрш нам
2 | 1 Хариулах
Зочин [139.64.165.92] 2025/3/14
ЭД НАР МОНГОЛЫГ УСТГАХ ЧИГ БАРИМЖААТАЙ УЛС ГЭДЭГ НЬ ИЛТ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ.
0 | 0 Хариулах
Болд [75.100.33.114] 2025/3/14
Баярхvv чи хэрээ мэдэж яв л да! Ингэхэд чи хэн юм бэ
0 | 1 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/3/13
polish bol ali ertnees mundag baruunii yzeltei bas evreichuud ihtei uls shyy. gazar nutag ch tom uls.
1 | 1 Хариулах
Эх оронч баатар [103.168.34.61] 2025/3/13
Гуравдагч хөршийн бодлого үгүй бол манайхыг энэ хоёр нийлж байгаад хуваагаад залгина. Орос нүүж ирээд урд зүгийн нөхдүүдтэй хэд хэдэн гэрээ хийсэн түүх бий. Гэрээ хийх болгонд нь Монгол асар ихээр хохирч байсан байдаг. Тухайлбал 1689 оны Нэрчүгийэюн гэрээ, 1727 оны Буурын гэрээ, 1915 оны Хиагтын гэрээг нэрлэж болно. 15 оны Хиагтын гэрээгээр орос хятад хоёр хавсайдаж байгаад манайхыг ёстой муухай урж тасчин жижиглэсэн шүү дээ. Өвөр Монголыг энэ гэрээгээр манайхаас салгаж хятадад хаяж өгсөн. Туваг оросод зориулж манайхаас салгасан. Тэгээд манай тусгаар тогтнолыг орос хятад хоёр устгаж байгаад хятадад автомат гэх нэртэйгээр өгсөн. Ийм түүхийг толгойтой болгон мэддэг байх хэрэгтэй. Зохиомол үлгэрэн түүхэн дээр тулгуурлан нэг улсыг Монголоос дээгүүр тавин шүтэхээ болих хэрэгтэй!!!!!
5 | 3 Хариулах
Зочин [202.126.91.30] 2025/3/13
Өдий насны дипломатач ийм бодолтой хүнд хэлэх үг алга. Зөнөнө гэдэг энэ байх. Залуудаа үхсэн баасаа хийж явсан байна аа?!
1 | 4 Хариулах
Зочин [66.181.191.127] 2025/3/13
Баярхүү нь монгол улсын мөнхийн хөршүүдийг мангаа гэж үнэлснээс харахад мэргэжлийн дипломат бус орилоо солиот шинээ мөнхэрдэнэ нарын л багцааны хүн гэдэгээ батлах аж
2 | 5 Хариулах
Зочин [202.126.88.123] 2025/3/13
олон улсад нэртэй сэтгүүлч монгол улсын төлөө энх тайвны төлөө зүтгэж яваа танд талархаж явдгаа илэрхийлье. Олон сайхан нийтлэл бичиж байгаарай...
3 | 4 Хариулах
Зочин [103.168.34.135] 2025/3/13
Хүрэлсүх гээч энэ хижээл насны эр хэзээнээсээ ойворгон, байр суурь муутай, ер нь тун мэдрэмжгүй, хараа муутай, мөнгө харвал нүдэнд ертөнцийн 3 муу муухай болгон амилж байдаг, хаяагаа хадардаг, хажуудахдаа халгаатай, хэрэг хамууддаа хэргээ тохдог гэм биш зантай гэдгийг хамт мөр зэрэгцэж явсан болгон нь шивэр авир гдг болхоор сурсандаа хөтлөгдөн олз хайн Польш хавиар хутга хайж яваа нь энэ бөлгөө.
2 | 1 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/13
ЭНЭ НЭГ ДОЛИЙСОН ЮМЫГ БУУДЧИХВАЛ ЯАДЫН БЭ
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
ПУТИНЫ 2022-2024 ОНУУДАД ДАРААЛАН ГАРГАСАН 6-Н УДААГИЙН ЗАРЛИГИЙГ БИ ӨӨРӨӨ АЛБАН ЁСОНЫ ЛИНКИЙГ НЬ ОРУУЛААД ӨГЧ БОЛНО. ОРЧУУЛЖ ТАВИАД ЭНЭ МОЯА ОЯА ГЭХ ГАЖ СЕКТИЙГ ҮНДСЭЭР НЬ УСТГАМААР БАЙНА. НААНА ОРОС АГАА ГЭЭД ӨМДӨӨ ШУВТЛААД ГҮЙХ НЬ ХОЛГҮЙ БАЙДАГ ГАРУУД ЯАЖ ОРОС АГААГЫНХАА АРААС ХУТГА ШААЖ, КАРМААНЫ САЛААВЧТАЙ ЯВДАГИЙГ НЬ МОНГОЛЧУУД ОДОО БҮР 100% ОЙЛГОГ. ГЭХДЭЭ Л НИЙГЭМД МОЯА ОЯА СЕКТ БҮРЭН АДЛУУЛЧИХААД БАЙГААЛДАА. ҮЛДЭГДЛҮҮД НЬ ЭНД ТЭНД СҮНС СҮҮДЭР АЯТАЙ ЯВААД БАЙГААГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ.
5 | 1 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/13
ЭХЛЭЭД ЧАМ ШИГ ӨМХИЙ ХУЖАА ТРОЛЛУУДЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА
1 | 5 Хариулах
Зочин [139.5.216.31] 2025/3/14
Чааваас даа.. Тэгээд л мэддэг ганц үг нь Хужаа Хужаа шүү.. Одоо наад хараал чинь моодноос гараад байна ..үхэр минь
1 | 1 Хариулах
Зочин [139.64.165.92] 2025/3/14
ГЯТАД БАЙГАА ЦАГТ ХЭЗЭЭ Ч ШҮҮ ХЭЗЭЭ Ч ГЯТДЫН ЭРЛИЙЗҮҮДЭД ҮҮРД ДАЙСАГНАХ БОЛНО.
0 | 0
Зочин [103.212.116.62] 2025/3/13
энэ баярхүү нтр гэсэн өвгөчүүл одоо болио, бүх дарга нарыг дагаж худлаа долоосон, олон түмний тархийг угааж шал худлаа мэдээллээр хангадаг солиотой хар өвгөчүүл
3 | 3 Хариулах
sss [49.163.179.180] 2025/3/13
өгөр зөнөгийг зогсоогоочээ бурхан минь гэж
3 | 5 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
АНХ 2022 ОНД ПУТИНЫ ЗАРЛИГ ГАРГАЖ БАЙХ ҮЕСТ ИЙМ ЗАРЛИГ ГАРЧИХЛААШТ ГЭЭД БИЧСЭНИЙ ДАРАА 1 МАНГУУРСАН БӨГСНИЙ ӨТ МОЯА ОЯА ПУТИНЫ ЗАРЛИГТ ИТГЭХГҮЙ БАЙНА, ХОЙШОО БУРИАДЫН ЦЫДЭНОВООС ОЧИЖ АСУУЖ ПУТИНЫ ЗАРЛИГИЙГ ШҮҮЛГҮҮЛНЭ ГЭСНЭЭС БОЛЖ НӨГӨӨ ЦЫДЭНОВ НЬ АЛУУЛАНГАА АЛДААД ТҮҮНЭЭС ХОЙШ ЗЭВХИЙ ҮХДЭЛ ЦАРАЙЛСААР МОНГОЛ УЛСААР БАЙНГА ЭРГЭЛДДЭГ БОЛЧИХСОН БАЙСАН. ИНГЭЖ Л ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛЖ, БИ ҮХЭХЭЭР ЧИ ҮХ ГЭДЭГ АЦНЫ БАЛИАР ЯВУУЛГАТАЙ ГАРУУЛДЛАА. ТИЙМ Ч УЧРААС АЗИЗОВЫГ ЭГҮҮЛЭН ТАТУУЛЖ ЧАДСАН. НӨГӨӨХ НЬ БИРМ ГЭЭД ИРГЭНИЙ ДАЙНТАЙ БАЙГАА ГАЗАР ЦӨЛӨГДСӨН. УЧИР НЬ ЭНЭ МОЯА ОЯА ГЭХ 2 ҮЗҮҮРТЭЙ ГАЖ СЕКТЭЭС БОЛЖ АРУУРАА ХУТГА ШААЛГУУЛААД, КАРМААНЫ САЛААВЧЫГ МЭДЭЭГҮЙ ЯВСНААС БОЛЖ МАШ ТОМ ШУМ ПУТИНЫ ЧИХЭНД ХҮРЧ, ТЭГЭЭД ЭГҮҮЛЭН ТАТУУЛАГДСАН БОЛТОЙ БАЙДАГ.
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
ЭНЭ ҮНЭН ҮҮ, НАСТЯ? ГЭХ МЭТИЙН СОЛИОТОЙ НИЙТЛЭЛ БИЧИЖ БАЙХААР ПУТИНЫ ГАРГАСАН 6-Н УДААГИЙН ЗАРЛИГИЙГ ОРЧУУЛЖ, ЗАДЛАН ШИНЖИЛЖ ТАВИМААР ЮМ. ХЭРЭВ ИНГЭВЭЛ МОЯА ОЯА СЕКТЭД ТУН ХҮНД ЦОХИЛТ БОЛНО. ПУТИНЫ ТЭР 6-Н УДААГИЙН ЗАРЛИГ, БҮР ХУУЛЬ ГЭЭЧ НЬ ЯГ ЮУ ВЭ? ЭНЭ БОЛ МОЯА ОЯА СЕКТЭД 100% ХАМААРАЛТАЙ ЮМ БАЙГАА ЮМ. ЭНЭНИЙГ НЬ МОЯА ОЯА НАР ТҮЙ Ч ТООХГҮЙ БӨГСӨӨ АРЧААД БАЙГААД ГОЛ УЧИР БАЙНА. АНХ ПУТИН 2022 ОНД ГАДААДЫН ИРГЭДИЙГ ОХУ-ЫН БХЯ-ТАЙ КОНТРАКТААР АЖИЛЛАЖ БОЛОХ ЭРХИЙГ НЭЭЖ ӨГСӨН ЗАРЛИГ ГАРГАСНААС ХОЙШ 2022-2024 ОНУУДАД ДАРААЛСАН 6-Н УДААГИЙН ЗАРЛИГ ГАРГАЖ, ОХУ-ТАЙ ҮНЭТ ЗҮЙЛ НЭГ ГАДААДЫН ИРГЭДИЙГ ОРОСТ ИРЖ, СУУРЬШААД БОДИТОЙГООР ГАРЧ БИЕ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ ЭХЭЛСЭН БАЙГАА ЮМ. ТЭГСЭН ЭНЭ БӨГСРӨЛДСӨН ХЭДЭН МОЯА ОЯА НАР ТЭРНИЙГ НЬ ТҮЙ Ч ТООХГҮЙ БАЙСААР 3 ДАХЬ ЖИЛРҮҮГЭЭ ОРЖ БАЙНА. ҮҮНД Л УЧИР БАЙНА.
4 | 1 Хариулах
Зочин [191.96.72.2] 2025/3/14
Уншаад ойлгохгуй байгаа юм бишүү.
0 | 0 Хариулах
Увсын Тэсийн 4багийн дөрвөд сүрэн [122.201.31.218] 2025/3/13
Энэ галзуурсан өвгөний ар гэр нь харж байвал хурдан наадхаа тэр шар хаданд нь хэвтүүлээчээ😭😭😂
3 | 1 Хариулах
Зочин [66.181.160.46] 2025/3/13
Ene togtsog zaluudaa zag huiten tusaj yvsan ats daa
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
ОРОС-ХЯТАД-МОНГОЛ 3-ЫГ ДАЙСАГНУУЛАГЧ ХАМГИЙН ТОМ ГАЦАА БОЛ МОЯА ОЯА ГЭХ ГАЖ СЕКТ МӨНӨӨСӨӨ МӨН БОЛОЙ. ОДОО БҮР ТРАМПЫН БӨГСИЙГ ДОЛООГООД БАЙЦГААЖ БАЙХ. ИЙМ ГАЖ СЕКТИЙГ БУШУУХАН ФСБ-Д НЬ ТУШААГААД ЦЭВЭРЛЭМЭЭР БАЙНА. ТЭР УКРАЙНДАА ОЧИЖ БУУНЫ МАХ ХИЙВЭЛ ХАРИН ЁСТОЙ БОДИТ ТУС ҮЗҮҮЛЛЭЭДЭЭ ГЭХ ОРОСУУДДАА.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.186.123] 2025/3/13
Польшийг 5 удаа Герман, Орос хоёр хувааж авч байсан түүх бий. Тийм болохоор Польш Монголын түүх зарим талаараа адилхан байдаг. Монголыг Орос, Хятад хоёр бас хувааж авсан хэвээр байгаа. 1,5 сая нь одоохондоо тусгаар байгаа ч 47-р өргөрөгөөр хувааж авч магадгүй гээд нэг тийм таамаглал явж байсан, болгоомжтой байх хэрэгтэй баруунтай сайн найзлах хэрэгтэй
5 | 1 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
ПУТИН ЦЭРГИЙН ТУСГАЙ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛСНЭЭС ХОЙШ МОЯА ОЯА ГАЖ СЕКТИЙН ЗҮГЭЭС ЯМАР БОДИТ ТУС ҮЗҮҮЛВЭЭ? ШИ ЖИНПИНИЙГ КОВИДЫН ҮЕЭЭР ХИЛЭЭ ХААХАД ШАРВАГНААД 30,000 ХОНЬ БАРЬЖ ОЧСОН ШИГ БОДИТ ТУСЫГ ОРОСУУДАД ӨГВҮҮ? ӨГСӨНГҮЙ. БҮР МАХИМПЕКС ГЭЭД МУ-ЫН ХАМГИЙН ТОМ МАХНЫ ҮЙЛДВЭРТЭЙ ХҮНШДЭЭ. ХАМГИЙН ТОМ БОСС НЬ ИЙМ БАЙХАД НӨГӨӨ ЭЛДЭВ ТАРХИ УГААГЧ МОЯА ОЯА ДООДЧУУЛ НЬ ЯМАР БАЙХ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ДАНДАА АРААС ХУТГА ШААНА, КАРМААНЫ САЛААВЧТАЙ ЯВНА. ОРОСУУДЫН ЭСРЭГ ХИЙЖ БОЛОХ БҮГДИЙГ ШААНА ЦААГУУРАА. РУСОФОБИЙГ ДЭВЭРГЭНЭ. ИЙМ БАЙДАЛТАЙ 3-Н ЖИЛ БОЛЛОО. ОРОСУУД Ч ИХ ТЭВЧЭЭРТЭЙ ХҮМҮҮС ЮМЛДАА ЗАЙЛУУЛ
2 | 1 Хариулах
Зочин [122.201.31.86] 2025/3/13
БӨГСӨН БИЕИЙН ТААШААЛ ЭДЭЛСЭЭР ОРОС АГААГАА МАРТСАН МОЯА ОЯА НАРТ ХЭН НЬ ХЭНТЭЙГЭЭ НӨХӨРЛӨХ НЬ ЯМАР ПАДЛИЙ БАЙНАА? ЗҮГЭЭР Л ХОЙШОО НАУШКИ-АЛТАНБУЛАГИЙН ХИЛЭЭР ГАРААДХАА ГЭЭД 3-Н ЖИЛ БОЛЧИХЛОО. ПУТИН 6-Н УДААГИЙН ЗАРЛИГ ГАРГАЛАА. ТООЖ БАЙГАА МОЯА ОЯА АЛГА. ИНГЭЖ ОРОС АГААГАА ДЭМЖДЭГ ГЭНЭЭ. ТЭГСНЭЭ ХЯТАДУУД ХИЛЭЭ ХААГААД, ХАР ТАМГА ДАРЧИХ ВИЙ ГЭДГЭЭС ҮХТЛЭЭ ААЙН. ЗАРИМ НЬ ЦЭВЭР ХЯТАДЫН ҮР САД, БҮР ОВОГ НЬ ХҮРТЭЛ ТАС ХУЖАА ГЭДГИЙГ ИЛЭРХИЙЛЭЭД БАЙХАД Л ДЭЭЛ ӨМСӨЖ ШААГААД ОРОС АГАА ГЭНЭ. ИЙМ ХУЛХИ АРУУР ХУТГА ШААЛТ, КАРМААНЫ САЛААВЧЫГ ОРОСУУД УДААН ХАРААД СУУХГҮЙ ГЭДГЭЭ ТҮРҮҮ ЖИЛЭЭС ХҮЧТЭЙ МЭДРҮҮЛЖ ЭХЭЛСЭН. ЗҮГЭЭР Л ГЭРБҮЛ ХАМААТАН САДНАА АВААД ХОЙШОО ОРОСРУУ ГАРААДХААЧ
1 | 1 Хариулах
Зочин [103.212.116.15] 2025/3/13
ЧАМААР ЗААЛГАДАГГҮЙ БАЙХАА МИНИЙ ДӨӨ
1 | 1 Хариулах
Зочин [103.212.117.123] 2025/3/13
Мэдрэл муутай тэнэг либерал. Донгосоод л сууж байна уу
2 | 2 Хариулах
Зочин [66.181.191.170] 2025/3/13
Төр бизнес эрхлэх нь зах зээлийн нийгэмд тохиромжгүй. 2-р интервенц буюу импортыг дэмжих нь гэмт хэрэг. Татварыг тэглэх нь импортыг дэмжиж тухайн компанийг монополь болгодог. Евро азийн эдийн засгийн гэрээнд орж үндэсний үйлдвэрээ татан буулгахгүйн тулд дээрхийг дэмж. 2014 онд үндэсний үйлдвэрээ японд алдсан
0 | 0 Хариулах
Зочин [124.87.135.41] 2025/3/13
Равдан хар алаа Түвшинбаяр аваргыг маань суллуулаатах. Гуйж байна шдээ. Путин гуай ч үүнийг л хүсэж байгаа.
0 | 1 Хариулах
НЭр [66.181.176.11] 2025/3/13
Ажилгүй, Сэтгэдгүй, Богино бодолтой, Улсаа зархаас сийхгүй,... лаагаа нар Орос орос л гэх юм. Хадны завсар хавчуулсан бидэнд Энгийн 5р ангийн бодлогоор бол 3 дахь хөрш чухал байгааг ойлгомоор байгаам даа. Баярхүү таньд баячрлалаа...Монголоор нэг их мэдэгч дүртэй хоосон тархинууд дүүрэн байгааг зүгээр л мэдчих... Монгол орон мандан бадрах болтугай. Монголын эсрэг бүхэн бутран үйрэх болтугай
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.59] 2025/3/13
Нөгөө гуравдагч хөршүүд нь Монголыг тоодоггүй л дээ. Их гүрнүүдийн дунд байгаа улсыг хэн холбоотон гэж үзэх вэ дээ. АНУ тоохгүй байна гэдэг бусад нь бүр авч хэлэлцдэггүй гэсэн үг. Олон улсын харилцаа ойлгодог хэнд ч ойлгомжтой байдаг зүйлийг ингэж бичих ямар хэрэгтэй юм бол доо
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.66] 2025/3/13
ШҮД ӨӨРИЙГӨӨ ДИПЛОМАТЧ СУДЛААЧ ГЭЖ ХЭЛҮҮЛЭХ ИХ ДУРТАЙ ГЭСЭН! СУДЛААЧ ДИПЛОМАТЧ ХҮН 2 ХӨРШӨӨ МАНГАС ГЭЭЛ ЯРИАД СУУЖЭЭН ГЭХЭЭР ҮНЭЭР ЧООВООС АМЬТАН ЮМ ДАА ГЭЖ БОДОГДОХ ЮМ!
7 | 2 Хариулах
Зочин [202.180.219.28] 2025/3/13
ardchilsan ulsiin sudlaach iim baidag yum.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.95] 2025/3/13
Хоёр мангаанаас польш айдаггүй гэнэ үү, ээ лалраа. Хятад, оростой хоёр мангасаас дэлхий хүртэл айдаг гээд боддоо. Хоёр мангастай тэнцвэртэй харилцсаны дүнд гуравдагч ертөнцтэй харилцаж чадна. Орос, хятдууд монголын эдийн засгийг хувааж аваад тохирчихсон шүү дээ. Цахилгаан, шатахуун, үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжийг орос, бусдыг хятад зохицуулна. Ямар нэг юм болбол монголыг бандаашгүй болгоно. Орос шатахуунаа тасалхад улаанбаатарын түгжрээг арилгана гэх мэтчилэн
7 | 1 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/13
чи хулгайч биз дээ
1 | 3 Хариулах
Зочин [122.201.31.180] 2025/3/13
Бүрэн уншаач мангаа гуай
2 | 1 Хариулах
Зочин [202.9.46.187] 2025/3/13
2 хөршөөс хэн ч айгаагүй мал аа! Ямар ч хэрэггүй сөргөлдөөнд хүний амь үрэхийг хүсэхгүйдээ л шууд мөргөлдөөнөөс зайлсхийдэг гэсэн үг. Тэгээд ч ямаршуу цэрэг армитай улсууд вэ гэдгийг нь бүгд харчихлаа. Цаасан бар байсан байна. Хятад хий хоосон сүржин мэдэгдэл хийхээс цаашгүй. Зэвсэг техник нь муу, цэргүүд нь байлдаж чаддаггүй гэдгийг бүгд мэдэхийн дээдээр мэднэ.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.112.91] 2025/3/13
Хүмүүс гэм зэмгүй хүмүүсийг доромжилдог
0 | 1 Хариулах
Зочин [66.181.179.204] 2025/3/13
Чи одоо болио яршигтайн бэ. Хуучин эдлэл шиг үзэл санаагаа тулгаад
2 | 1 Хариулах
РАВДАН [66.181.160.66] 2025/3/13
ШҮД Ч ДЭЭ ЧООВООС! ДАНДАА Л ТЭР ТЭГСЭН ЭНЭ ИНГЭСЭН ГЭХЭЭС ХЭТРЭХ БИШ ДЭЭ! ГАНГАН ХҮНД ГАРХИ НЭМЭР ГЭДЭГ ШИГ ХАА ХАМААГҮЙ ЮМЫГ ХАМЖ ШИМЖ ХОЛИОД БУЗАР ЛУТ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ТУУРВИЛАА ГЭЭД Л СУУЖ БАЙДАГ ХҮН ДЭЭ!
6 | 1 Хариулах
Иргэн [66.181.186.233] 2025/3/13
Шавьжнууд язагнаал ккк наад өвгөн чинь тархиа зарчихсан ккк
3 | 1 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/3/13
Нөхөрсөг хөрш гэснээ Монголын эдийн засаг, хөгжлийг нь түй ч дэмждэггүй хааж боодог хөршүүд дээ. Ганц түүхий эдийг нь зах зээлийн үнээс хэт хямдаар авдаг.
1 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.15.248] 2025/3/13
ЭНЭ БОЛ ҮНЭХЭЭР ЗӨВ АЛХАМ! МОНГОЛ УЛС ӨМХИЙ ОРОС ГИТАДЫН БОДЛОГООС САЛЖ ХАРААТ БАЙДЛААСАА БАГ БАГААР ГАРАХ ХЭРЭГТЭЙ! МӨНХ ЭНЭ 2ЫН АМЫГ ХАРЖ АЙЖ АГШИЖ ХАРЦААР НЬ БАЙНА ГЭЖ ЮУ БАЙХАВ! БОДЛОГОО ЗӨВ ТОДОРХОЙЛЖ ДЭД БҮТЭЦҮҮДИЙГ ШИЙДЭЭД ЯВЧИХ ХЭРЭГТЭЙ!!!! ТЭГЭЭД ДАРААД НЬ ХҮН АМАА ӨСГӨХ БОДЛОГО БАРЬВАЛ ОРОС ГИТАДЫН СҮНС НЬ ЗАЙЛНА! ОЯА ФЯЗДА НАР ҮСРЭЭЛ 30ЖИЛ ЧАРЛАНА БИЗ МОНГОЛ УЛС ЦЭВЭРШИХ Ч ТУН ДӨХӨЖ БАЙНА ДАА УГ НЬ!!!
5 | 4 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Шүд дипломтч бээш төлбөртэй бичээч гэдгээ аль дээрээс л харуулцан хүний сараачыг тархинуудаас нь өөр унших хүн бдын болвуу даа вахаха
3 | 1 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.15.248] 2025/3/13
ЧИ УНШИЖ Л БАЙНА🤣🤣🤣 ЭНЭ САРААЧСАН ХҮН ЯАХ ВЭ ХАМГИЙН ГОЛ НЬ МОНГОЛ УЛС ГАДААД БОДЛОГОО ШАЛ ӨӨРӨӨР ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ЧУХАЛ ЮМ! ЭНЭ НЬ ОЯА ТА НАРТ ИХ Л ТААГҮЙ МЭДЭЭ БОЛОВ УУ
3 | 2 Хариулах
Зочин [66.181.180.121] 2025/3/13
Олон зууны турш Польш Украйн 2 нэгдэхэд оросын шовинистууд дийлэхгүй ялагдаж Польш Украйн 2 сөргөлдөж муудахаар оросын шовинистууд ялдаг байжээ Одоо Польш Украйн 2 холбоотон болсон үед оросын фашистууд ялагдаж Путлерчууд сандарч явна
5 | 4 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/3/13
18-р зуунд Оросууд Польш, Украйнчуудад хядуулж байхад нь Монголчууд Оросыг нэг аварч байсан. 2 зууны дараа Оросууд ирж Монголчуудыг самарч 80 мянгаар нь цааш харуулж тонож дээрэмдсэн. Монголын музейд нэг ч олигтой үзмэр байхгүй байхад Оросын музейгээр дүүрэн Монголчуудын алт мөнгөн эдлэл, түүхэн дурсгалт зүйлсүүд, Чингис хааны гэрэлт хөшөөг нь хүртэл тоноод тавьчихсан байдаг.
3 | 6 Хариулах
Зочин [66.181.179.108] 2025/3/13
музейн үзмэр дээр тулвал дэлхий даяараа нэг байгаа. даан ч чиний жижиг тархи чинь оросоос өөр юм харж, хардаж чадахгүй. өрөвдэлтэй
1 | 2 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Хүүк удахгүй руссын эрхшээлд орох гэж бгаа улс руу айлчилж яахнав золиг чээнь
4 | 7 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.15.248] 2025/3/13
ИНГЭЭД Л ОРОСЫГ НАЦИСТ ФАШИСТ ОРОН МӨӨН ГЭДГИЙГ МААНАГ ОЯА НАР ӨӨРСДӨӨ БАТЛАЖ БАХАРХАЖ ЧАРЛААД БАЙГААМДАА🤣🤣🤣🤣
5 | 2 Хариулах
choir [103.108.230.52] 2025/3/13
Чадахгүй хэвтэж далдага чаадаг поольшууд русс эсвэл германы аль нэгнийх нь эрхшээлд заавал ордог орох нь тодорхой. Түүх давтагддаг бөлгөө
4 | 3 Хариулах
ОЯА=ХУЯА [101.115.15.248] 2025/3/13
ТҮҮХ ХЭЗЭЭ Ч ДАВТАГДДАГГҮЙ ЮМАА🤣🤣🤣 ХЭН ХҮЧТЭЙ ЭРЭМГИЙ УХААНТАЙ НЬ ЯЛАН ДИЙЛДЭГ ЖАМТАЙ ЮМ ШТЭ! НЭГ УЛС ҮҮРД МӨНХ НОЁРХСОН ТҮҮХ УРЬД ХОЖИД СОНСОЖ БАЙВ УУ??? БАЙДАГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУДАА ЯДАРСАН ОРОС БИТГИЙ ХЭЛ АЙМШИГТ ЭЗЭНТ ГҮРНҮҮД СӨНӨЖ Л ЯВСАН ЮМ ШҮҮ!
4 | 3
Зочин [5.79.77.249] 2025/3/13
Гөлөгийн Орос улс байтугай хамгийн хүчирхэг байсан Монголчууд хүртэл хүч нь суларч байсан түүхтэй.
3 | 2
Зочин [66.181.191.170] 2025/3/13
Торийн реактор
0 | 0