Түймрийн улмаас орон гэрээ алдсан иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгчээ
Гал түймрийн аюулаас үүдэн орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэгсэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгснийг Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас мэдээллээ.
Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм.
Иймд
- Орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх,
- Энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах,
- Эргүүл хийх ажлыг зохион байгуулж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




