2025: Та цалингаа өөрөө тооцож үзэх үү?
iKon.mn мэдээллийн сайтаас цалин тооцоолоход нөлөөлдөг Нийгмийн Даатгалын шимтгэл (НДШ), Хувь Хүний Орлогын Албан Татвар (ХХОАТ), Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээ (ХХДХ) гэх хэмжигдэхүүнүүдийн % хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд цалингийн тооцооллыг шинэчлэн хүргэдэг билээ. Энэ жилийн хувьд ХХОАТ, НДШ-ийн хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй байна. Харин 2025 оны 4-р сарын нэгнээс ХХДХ нь 792,000₮ болж байгааг өмнө мэдээлсэн. Үүнээс шалтгаалан таны цалинд нөлөөлж байгаа эсэхийг төгсгөл хэсэгт байгаа ҮНДСЭН ЦАЛИН нүдэнд цалингийн дүнгээ оруулж шалгах хэрэгтэй. 2024 онтой харьцуулж гаргах учир өөрчлөлт орсон эсэх нь тодорхой харагдана.
2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэх ХХДХ-ний өөрчлөлт хэнд хамааралтай вэ?
Шууд хамааралтай байж магадгүй хэсгийг харуулахыг зорилоо. Үүнд:
- Яг таны цалинд нөлөөлж байгаа эсэхийг төгсгөл хэсэгт байгаа ҮНДСЭН ЦАЛИН нүдэнд цалингийн дүнгээ оруулж шалгах хэрэгтэй. 2024 онтой харьцуулж гаргах учир өөрчлөлт орсон эсэх нь тодорхой харагдана.
- Хувиараа НДШ төлөгчид буюу Сайн Дурын Даатгуулагчдын хувьд 2024 онд НДШ-д сар бүр хувиараа 89,100 төгрөгийг хамгийн багадаа төлдөг байсан бол ХХДХ нь 2025/04/01-нээс 792,000 төгрөг болсноор үүний 13.5% буюу 106,920 төгрөг төлдөг болох нь. Мэдээж орлогоос хамаарч төлөх учир 2,000,000 төгрөгийн орлого олдог гэж үзвэл үүний 13.5% буюу НДШ-д хувиараа 270,000₮ төлнө.
- Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээгээр цалинждаг ажилтны хувьд;
- Өндөр насны тэтгэвэр тогтооход энэ шатлалд хамаарах бол;
- Хууль тогтоомжоор ХХДХ-ээс хамааруулан тооцдог үйлчилгээний төлбөр, торгууль шимтгэлүүдийн хувьд
График 1: Хөдөлмөрийн Хөлсний Доод Хэмжээ 2017-2025 онд өөрчлөгдсөн байдал
2025 оны хувьд НДШ болон ХХОАТ-ын шатлалт тооцоолол өмнөх оноос өөрчлөгдөөгүй бөгөөд 2025 оны 4-р сарын 1-нээс ХХДХ нь өөрчлөгдсөн байгаагаар 2024 онтой харьцуулан тооцооллыг шинэчлэн оруулав.
Та олгохоор тооцсон цалингаа (үндсэн цалингаа ч болно) оруулж картанд хүлээн авах нийт цалингаа бодуулж, татвар суутгал хэдий хэмжээгээр суутгадгийг харах боломжтой.
ҮНДСЭН ЦАЛИН:
| Агуулга |
ОДОО 2024-2025/03/31 |
УДАХГҮЙ 2025/04/01 |
|---|
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
