ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Монголын ахмад дайчдад «Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардууллаа.
ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков "Өнөөдрийн арга хэмжээг хоёр ойг тохиолдуулан зохион байгууллаа. Тухайлбал энэ жил бид дэлхий аугаа их орны дайнд ялалт байгуулсаны 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ялалт байгуулахад Монголын холбоотнууд Зөвлөлт холбоот улсад маш их дэмжлэг, тусламж үзүүлсэн билээ.
Ирэх есдүгээр сард бид дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл болох чөлөөлөх дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын ахмад дайчид жилээс жилд цөөрч байгаа нь гунигтай байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод оршин суудаг тавхан ахмад дайчдад одон гардууллаа. Ирэх тавдугаар сард Улаан талбайд болох ялалтын ойн арга хэмжээ, ёслолын парадад У.Хүрэлсүх ерөнхийлөгч урилгыг хүлээн авч оролцохоо мэдэгдсэн. Ойрын хугацаанд тус ажлын бэлтгэлийг сайтар базааж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!