ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайд орох өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүлээлгэж өглөө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 3 сарын 13
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайд орох өөрчлөлтийг харуулдаг төхөөрөмжийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өглөө.

Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах бодистой холбоотой зөрчил эрс нэмэгдэж байна. Ийм төрлийн гэмт хэрэгт холбогчдын 91.2 хувь нь 13 - 35 насны залуучууд эзэлж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын санд сөргөөр нөлөөлж болзошгүйг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа П.Сандагсүрэн онцоллоо.

Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор хар тамхины хор уршгийг дэвшилтэд технологи ашиглан илрүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор Нийслэлийн долоон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд мансууруулах бодис хэрэглэсэн хүний нүүр царайд гарах өөрчлөлтийг таниулах төхөөрөмжийг хүлээлгэн өгч байгаа аж.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн зүгээс мансууруулах бодис хэрэглэсэн хүний царайд орох өөрчлөлтийг таних зорилготой 10 төхөөрөмжийг дүүргүүдийн цагдаагийн хэлтэст худалдан авах ажлыг зохион байгуулжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Уг төхөөрөмжийг БНХАУ-ын Өвөрмонголын Ордос хотод амжилттай туршиж, хэрэгжүүлсэн болохыг албаныхан онцолсон. Уг төхөөрөмжид өөрийн зургийг оруулснаар хар тамхи хэрэглэснээс хойш 1-6 жилийн дараа нүүр царайд ямар өөрчлөлт орохыг харуулах юм.  

2024 онд хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо өмнөх оныхоос 6.4 хувиар өссөн. Мөн зөрчил 65 хувиар нэмэгдсэн. Тиймээс Хар тамхитай тэмцэх газраас нийлүүлэлтийг таслан зогсоох зорилгоор үе шаттай арга хэмжээ авч байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгааг албаныхан ярьж байв. Тодруулбал Афганистан, Турк, Казахстан болон Зүүн Азийн орнуудаас манай улс руу нийлүүлэлт их байгаатай холбоотой аж.

Тиймээс нийлүүлэлтийг таслан зогсоохын хажуугаар урьдчилан сэргийлэх ажлыг явуулах нь чухал байгаа юм. Тиймээс сүүлийн гурван жил дараалан сургалт, нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулж буй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ХАХА
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.94.130] 2025/3/15
Аймар юм
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.130] 2025/3/15
Гаальд хэрэгтэй эд
0 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2025/3/14
Төрийн албан хаагчид, цаг бүртгүүлж хоног тоолж суудаг гаруудын дийлэнх нь ийм царайтайшдээ.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.158] 2025/3/14
тэгсэн чинь нүүрний гоо сайхны хагалгаа хийлгэ гэсэн рекламны эхний хэсэг байвал яана.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.158] 2025/3/14
дүрэмт хувцастай бүүр айн. зомбийрч гүйцлээ л дээ.
0 | 0 Хариулах
Зочин [39.154.12.154] 2025/3/14
Согтуу толгой ояа мояа нар, бас бөбөөчидийг гаргаахгүй юм байна даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.163.5] 2025/3/14
хүн биологийн жамаар нас нэмэхийн хирээр царайны өнгө зүс алдаж л таарна. Харин арьсаа хэр арчлаж хамгаалж байна вэ гэдгээс л их хамаарах байха даа. мөнгө үрсэн хэрэггүй төхөөрөмж юм биш үү дээ хайран мөнгө л санагдаж.
0 | 0 Хариулах
Мал адуу [202.179.2.18] 2025/3/14
Ямар ч өөрчлөлт алга байна ш дээ. Аххүү угаасаа байгалаасаа 6н жилийн дараа ийм болхоор байна ш дээ. Дэмий хогон төхөөрөмжид мөнгө цацсан байна шүү.
1 | 0 Хариулах
ariachde [66.181.178.63] 2025/3/14
ta nar neg yosondoo instagram filter ulsad tarhidaad zarchij bgamu te? zardal buuruulna gee shaagaad bsan ingeed bhaar chin dollar niseh ni argaguishde
4 | 0 Хариулах
Зочин [107.189.7.141] 2025/3/14
Тийм байхаа данхын царай бүр балиар болоод байсан юм хэрэглээд байгаа новш бнашдээ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.152] 2025/3/14
Ислам бол терорризм хар тамхины үүр уурхай сайн хянаж цагдаа нь зөв
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.17] 2025/3/13
хөгширч өөрчлөгдөж л таарна шдээ. 6 жилийн дараа залуу хэвээрээ байхгүй нь мэдээж.
1 | 0 Хариулах
Зочин [207.244.71.83] 2025/3/13
Монгол руу ордог мансууруулах хар тамхины ихэнх нь Оросоос орж ирж байгаа. Ассад гээд Хар тамхи үйлдвэрлэж Афганистан, лалын террористууд руу зардаг байсан нөхөр одоо Москвад үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол, Киргиз, Казак руу шахаж байгаа. Монгол хүүхдүүд Орос руу яваад архичин болдог байсан бол одоо хар тамхичин болдог болсон цаг.
5 | 2 Хариулах
Зочин [139.5.217.110] 2025/3/13
afganistan gej har tamhinii uur baihad assad afgan ruu niiiluuldeg gej shaaj bna shaadag lalar min hujaa makaod mglchuud har tamhitai holbogdoj shorond orson bgaa shuu
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.93] 2025/3/13
НӨГӨӨ ОРОСЫГ ШҮТДЭГ БУСДЫГ ХУЖАА ГЭЖ ХАРААДАГ ГАРУУД ЧИНЬ ЯГ НЭГ ХАР ТАМХИНД ДОНТЧИХСОН ЮМ ШИГ, ЭЭ БҮҮ ҮЗЭГД ГЭМЭЭР МАЙР АЙМШГИЙН ЦАРАЙТАЙ БАЙЛАГ ШДЭЭ.
3 | 5 Хариулах
Зочин [133.106.248.147] 2025/3/13
Ойлгосонгүй сда. Энэ төхөөрөмж нь ямар хэрэгтэйн.
0 | 0 Хариулах
Зочин [207.244.71.83] 2025/3/13
Олон залуусыг хорьно. Гэтэл хар тамхины том контрабандууд дарга сайд болцгоосон
1 | 0 Хариулах
Зочин [103.57.94.17] 2025/3/13
ямарч хэрэггүй. араас нь хар тамхиа шахах нь ээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.65] 2025/3/13
mansuursan yum shig haragddag tsaraitai baival yaah uu
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.3] 2025/3/13
хахахахах
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.188] 2025/3/13
Ха ха, үнэн үү, Афганистан, Турк, Казахстанаас хар тамхи ирдэг гэж нааж байна. За, яахав, Турк, Казахстан руу хүмүүс явдаг л байх, харин Афган руу явдаг хүн байдаг юм уу.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.3] 2025/3/13
хахахах гоё шаачийн шүү бас
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.184] 2025/3/13
За энэ ч дээ юу л бол
2 | 0 Хариулах
Зочин [202.131.233.190] 2025/3/13
хахаха
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.238] 2025/3/13
Хаха яг үнэндээ snapchat-н filter шaачиxсaн байх үед
11 | 0 Хариулах