ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Загдсамбар: Олны талархал хүлээсэн "Хашаа" арга хэмжээг энэ онд үргэлжлүүлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 онд нийслэл хотын 119 байршилд 8,100 метр хашаа, хайс буулгахаар урьдчилсан төлөвлөлт гарчээ.

Энэ талаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар "Улаанбаатар хотод 2024 онд "Хашаа" арга хэмжээний хүрээнд нийт 224 байршлын 9,074 метр урт хашааг буулгасан юм. Уг арга хэмжээ сүүлийн таван жилд тогтвортой хэрэгжиж байна. Олны талархал хүлээсэн энэ ажлыг үргэлжлүүлнэ.

Урьдчилсан байдлаар энэ онд 119 байршлын 8,100 метр хашааг буулгахаар төлөвлөөд байна. Ирэх амралтын өдрүүдэд газар дээр нь очиж эзэмшил газраасаа хэтрүүлсэн, стандарт бус хашаатай ААН-ийн судалгааг нарийвчлан гаргана.

Ирэх дөрөвдүгээр сараас "Хашаа" арга хэмжээ эхлүүлж, хаврын улиралд багтааж дуусгана.

Хашаа, хайсыг буулгасан газар дээр тохижилтын ажил хийгдэнэ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд хашаатай байх стандарт байдаг. Төмөр, бетоноос илүүтэй ургамлан хашлагыг хийх шаардлагыг тавьдаг юм.

Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан ААН, байгууллагуудад нийтийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлагыг тавьдаг бөгөөд биелүүлэхгүй тохиолдолд мэдэгдэх хуудас өгч албадан буулгаж байгаа. Зөрчилтэй хашааг албадан буулгахад гарсан зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг" гэж мэдээллээ.

Харин зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгасан газар дээр авто зогсоол, амрах талбайг байгуулдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.212.117.193] 2025/3/17
Хүүхэдийн паркын газараас хулгайлж хашаа барьсан Наранхүүгийн хашааг хамгийн түрүүнд буулгаяаа эндээс эхэлвэл жинхэнэ ажил бн даа гэж бодоё
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.91] 2025/3/16
Хүмүүст таалагдах гээд ядчих юмаа.Наад хашаа чинь хэрэгтэй юмандаа хэрэгтэй зүйл шүү.Хэт туйлшрал гэж нээрээ хэцүү ч юм даа
0 | 2 Хариулах
Зочин [66.181.187.34] 2025/3/15
Сүхбаатар дүүрэг Контенентал зочид буудал болонзүүн тийш явган зам маш давчуу хөл хөдөлгөөн маш ихтэй гудамж хашаануудыг нь буулгуулмаар бн
1 | 0 Хариулах
zochin [202.55.183.178] 2025/3/14
ХУД 15-р хороо Оргилшилтгээн супермаркетын урдуур хашаалсан явган хүний замыг чөлөөлж өгнө үү
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.87] 2025/3/14
Цэцэрлэгт хүрээлэнгийн шорон шиг хашааг буулгаарай
1 | 0 Хариулах
иргэн [202.9.46.107] 2025/3/14
УБ ХОТОД БАЙГАА ШОРОН ШИГ ӨРГӨСТ ТОРТОЙ, ХАШААН ДЭЭРЭЭ ШИЛНИЙ ХАГАРХАЙ АСГАСАН ТОМ ТОМ ХАШААТАЙ ХОРООЛЛУУДЫН ХАШААГ №1- д ЯАРАЛТАЙ НУРААХ ЁСТОЙ. ХАШААНААС БОЛЖ ЯВГАН ЗОРЧИГЧИД БҮХЭЛ БҮТЭН ХОРООЛЛЫГ ТОЙРЧ ЯВЖ ЦАГ АЛДАЖ БНА.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.43] 2025/3/14
Зөв
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.124] 2025/3/14
ene yag mundag nudee olson ajil shuu shoron shig hot blaa
4 | 0 Хариулах
[202.131.234.123] 2025/3/14
буцаад хашаагаа барьчихсан байхад. баахан төмөр хулгайлж өөрсдөө ашиг олж байна. төмөр нь ёрдойгоод хөл гар хага татаад байна.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.181.55] 2025/3/13
МУИС-ын Бизнесийн сургуулийн баруун талын хүрэн хашааг буулгаад өгөөч. Уг нь сургуулийн газар, олон нийтийн газар байх ёстой гэтэл хашаалаад маш олон жил болж байна. Оюутнууд чөлөөтэй суудаг, хүн чөлөөтэй алхдаг орчинг бий болгоод өгвөл тун сайн байна.
5 | 0 Хариулах
МАШ ЗӨВ [192.82.92.153] 2025/3/13
НҮД ОНГОЙГООД САЙХАН БОЛОХ НЬ....ЯМАР САЙХАН ЮМ БЭ. ӨМНӨ ЖИЛД КЮКҮШҮЗАН БАЙШИНГИЙН ХАШААГ БУУЛГАСАН САЙХАН БОЛСОН. ХАШАА БАЙСАН ЗҮҮН БУЛАНД ЯВГАН ХҮНИЙ ЗАМ МАШ НАРИЙН ТУЛ ХҮМҮҮС ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЗӨРӨХӨД ХЭЦҮҮ БАЙНА. ХАШААНЫ СУУРИЙГ ДОТОГШ БОЛГООД ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ ӨРГӨТГӨЖ ӨГНӨ ҮҮ. САЙХАН АЖИЛ ХИЙЖ БУЙД ТАЛАРХАЖ БНА. УЛАМ ИХИЙГ ХИЙГЭЭД БАЙГААРАЙ. БАЯРЛАЛАА
6 | 0 Хариулах
Зочин [202.9.47.3] 2025/3/13
мхххмм
1 | 0 Хариулах
зочин [139.5.219.178] 2025/3/13
ХАШАА АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИЖ БНА. ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ.
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.135] 2025/3/13
Тэнгисээс хойшоо орон сууцнуудын дунд нэгэн хувийн цэцэрлэгтэй орон сууцнууд асар том хашаатай нэгэн Вант Улс тэнд бна. Энд тэнд байгаа цэцэрлэг ажиллуулсан нэрэн дор хэдхэн хүүхэд аваад асар том газар хашаалаад байдаг нэг луйвар маягын юм яваад олон жил боллоо. Одоо үүнийг цэгцлэе. Олон нийтийн зам талбай, газруудыг чөлөөлүүлж авцгаая.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.181.73] 2025/3/13
Bzd dvvrgiin 26 horoo bayanmomgol gj jinhene maliin sarabch blson hashaa hais blson horoolol bnaa hashaanuudiig ni buulgahgui
5 | 0 Хариулах