Нийслэлийн Өргөө амаржих газрын их засварт ₮6.7 тэрбумыг зарцуулна
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газар буюу хуучнаар Нэгдүгээр төрөхийн барилгын Б болон Д блокт засвар хийж эхэлжээ.
Нийт 113,020 ам метр талбайг хамарсан их засвар, шинэчлэлийн хүрээнд дотор засал, хана, тааз, хаалга, цонх, дээвэр, фасадын засвар болон дотор гэрэлтүүлгийн системийг шинэчилж байгаа аж.
"Өнөөдрийн байдлаар Д блокийн дотор заслын ажил бүрэн дууссан бол Б блокийн цонхны шинэчлэл, металл фасадын ажил дууссан, дотор заслын ажил үргэлжилж, нийт гүйцэтгэлийн явц 70 хувьтай байна. Ингэснээр эх, нярай болон үйлчлүүлэгчид тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэх юм" гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Төрөх эмнэлгийн шинэ барилгыг 2013 онд бэлгэнд авч байсан бол 2014 онд нийслэлийн Өргөө амаржих газар хэмээн нэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!






