Нэг өдрийн дотор 26 хүн 199 сая төгрөгийг залиланд алдсан байна
Цагдаагийн байгууллагад өчигдөр залилах төрлийн 26 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.
Дээрх 26 гэмт хэргийн нийт хохирлын хэмжээ 199 сая орчим төгрөгт хүрснийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.
Иймд цахим орчин дахь зар, хуурамч линк, вэб сайтаар дамжуулан гарч ирсэн төлбөрийн нэхэмжлэл, зээл урамшуулал, сугалаа, бараа үйлчилгээний саналд болгоомжтой хандаж баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөлөө.
Хувийн мэдээлэл, дансны дугаар, нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
График: Цахим залилангийн хохирол ба нөхөн төлүүлэлт /2025 онд/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
