ТЭСО Групп OpenAI-ийн Монгол дахь анхны стратегийн түнш боллоо

СУРТАЛЧИЛГАА
7 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

ТЭСО Групп нь хиймэл оюуны судалгаа, хөгжүүлэлтийн дэлхийн тэргүүлэгч OpenAI байгууллагатай урт хугацааны стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Энэхүү түншлэл нь Монгол Улсад байгууллагын түвшний хиймэл оюуны нэвтрүүлэлтийг шинэ шатанд гаргах чухал алхам болж байна.

ТЭСО Групп нь OpenAI-ийн Монгол дахь анхны стратегийн түнш болж, компанийн хэмжээнд бүрэн AI-д суурилсан ухаалаг экосистемийг хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ.

Байгууллагын хэмжээнд 𝗔𝗜 нэвтрүүлнэ

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ТЭСО Групп нь OpenAI-ийн дэвшилтэт технологийг дараах үндсэн чиглэлүүдэд нэвтрүүлнэ:

  • Үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээ
  •   Борлуулалт, маркетинг
  •  Судалгаа, хөгжүүлэлт (R&D)
  •  Харилцагчийн үйлчилгээ
  •  Санхүү, гүйцэтгэлийн удирдлага
  •  Дотоод удирдлагын болон мэдээллийн системүүд

OpenAI-ийн Enterprise шийдлүүдийг ашигласнаар ТЭСО Групп нь бодит цагийн өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, инновацийг хурдасгах цогц боломж бүрдүүлж байна. Мөн компанийн ажилтнуудыг аюулгүй, байгууллагын түвшний хиймэл оюуны хэрэгслээр хангаж, дотоод процессуудыг автоматжуулах, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд үе шаттайгаар нэвтрүүлэлт хийнэ.

ТЭСО Группийн байр суурь

“Сүүлийн таван жилийн хугацаанд ТЭСО Групп нь үйлдвэрлэл болон үндсэн үйл ажиллагааны системүүдээ автоматжуулах замаар дижитал шилжилтийн цогц шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. OpenAI-тай байгуулж буй энэхүү хамтын ажиллагааг бид хөгжлийн дараагийн шат буюу хиймэл оюунд суурилсан байгууллагын шинэ түвшинд шилжих стратегийн алхам гэж үзэж байна.

Энэхүү түншлэл нь автоматжуулалтаас өгөгдөлд суурилсан, хиймэл оюунд тулгуурласан шийдвэр гаргалтын тогтолцоонд шилжих боломжийг бүрдүүлж, ТЭСО Группийн тогтвортой өсөлт болон дэлхийн түвшний өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.”

Урт хугацааны стратегийн зорилго

ТЭСО Групп нь хиймэл оюуныг:

  • Илүү хурдан, оновчтой шийдвэр гаргалт
  • Үйл ажиллагааны зардлын оновчлол
  • Өгөгдөлд суурилсан стратеги
  • Харилцагч болон ажилтны туршлагыг сайжруулах
  • Шинэ бизнес боломжуудыг нээх чиглэлд системтэйгээр ашиглах юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь ТЭСО Группийн “Үндэсний баялаг бүтээгч байж, дэлхийд өрсөлдөх” эрхэм зорилготой уялдан, Монгол Улсад байгууллагын түвшний AI нэвтрүүлэлтийн жишиг тогтоох зорилготой хэрэгжиж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.