Airmarket ребрэндээ танилцуулж “Боломж нээлттэй” стратегиа эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Улаанбаатар — 2026.03.13

Монголын аялал жуулчлал, нислэгийн үйлчилгээний салбарт 25 жилийн турш үйл ажиллагаа явуулж ирсэн Airmarket компани шинэ брэнд стратеги, визуал дүр төрхөө танилцуулж, компанийн хөгжлийн дараагийн шат руу шилжиж байгаагаа зарлалаа.

Энэхүү ребрэнд нь өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, хэрэглэгчдийн хэрэгцээ, хүлээлт, аяллын салбарын өөрчлөлтөд тулгуурлан хийгдсэн стратегийн шинэчлэл юм.

Airmarket нь 25 жилийн хугацаанд Монголын мянга мянган хэрэглэгчтэй ажиллахдаа аялал хүн бүрд өөр өөр хэрэгцээтэй байдгийг ойлгосон. Сүүлийн жилүүдэд аяллын зах зээл хурдацтай өөрчлөгдөж, хэрэглэгчид зөвхөн нислэгийн тийз бус аяллын төлөвлөлт, зөвлөгөө, илүү уян хатан шийдлийг эрэлхийлэх болсон. Энэхүү шинэчлэл нь энэ өөрчлөлтөд хариу болгон хийгдэж буй алхам юм.

Ийм туршлага дээр үндэслэн Airmarket “Хүн бүрд нислэгийн эрх чөлөөг олгох” зорилгыг дэвшүүлж, аялагчдад аяллыг илүү хялбар, хүртээмжтэй болгох шийдлүүдийг санал болгож байна. Ингэснээр хүмүүсийн өмнө шинэ боломжууд нээгдэж, хүсэл зорилго нь тэлж, дэлхийтэй холбогдох, хийж бүтээх, өсөж хөгжих зам илүү нээлттэй болж байна. Энэ бол Airmarket-ийн чин сэтгэлээсээ бий болгож буй үнэ цэн юм.

Энэхүү стратегийн шинэчлэлийн хүрээнд Airmarket үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, нислэгийн тийзийн үйлчилгээнээс аяллын олон талт шийдэл санал болгодог аяллын төв цэг болон хөгжиж байна.

зураг
 

“25 жилийн турш бид хэрэглэгчидтэйгээ хамт аяллын маш олон түүхийг туулсан. Тэр бүх туршлагаас бид нэг зүйлийг ойлгосон. Хүн бүрд өөр өөр боломж хэрэгтэй байдаг. Бид тэр боломжуудыг бий болгож өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж, хичээсээр ирсэн. Энэхүү ребрэнд бол Airmarket-ийн дараагийн ирээдүй рүү хийж буй алхам. Бид сэтгэл гаргаж бий болгосон тэрхүү боломжуудаараа Монголчуудаа илүү хол, илүү өндөрт хүргэнэ гэдэгт итгэдэг” гэж компанийн төлөөлөл онцоллоо.

Шинэ брэндийн мөн чанар болох “Сэтгэл гаргаж, боломж бүтээнэ” гэсэн ойлголт нь компанийн үйлчилгээний суурь зарчим болох чин сэтгэл, итгэлцэл, ил тод байдал, тэгш хандлага дээр тулгуурладаг. Харин шинэ уриа болох “Боломж нээлттэй” нь аяллыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгож, хүмүүсийн өмнө шинэ гарц нээх Airmarket-ийн амлалтыг илэрхийлж байна.

зураг
 

Ребрэндийн хүрээнд Airmarket визуал системээ шинэчилж, бидэнд танигдсан улаан өнгийг хадгалан үлдээж, илүү орчин үеийн, ойлгомжтой дизайны хэлийг нэвтрүүлсэн. Шинэ логонд багтсан “A” тэмдэг нь шинэ боломж руу нээгдэх гарцыг бэлгэдэж, брэндийн үндсэн санаа болох боломжийг нээх үзэл санааг илэрхийлнэ.

зураг
 

2000 онд байгуулагдсан Airmarket нь өнөөдөр дэлхийн 120 гаруй орны 290 гаруй авиа компанийн нислэгийн сонголтыг хэрэглэгчдэд санал болгож, Монголын аяллын салбарт туршлага, итгэлцэл дээр суурилсан үйлчилгээ үзүүлсээр байна.

Компанийн шинэ брэнд дүр төрх нь 2026 оноос эхлэн Airmarket-ийн бүх үйлчилгээ, вебсайт, хэрэглэгчийн харилцаа, маркетингийн сувгуудад үе шаттайгаар нэвтрэх юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.