Хүний нөөцийн салбарын онцлох арга хэмжээ “HR EVENT & NETWORKING” амжилттай болж өнгөрлөө

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 36 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийн дунд хүлээлт үүсгэдэг энэ жилийн анхны “HR EVENT & NETWORKING” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, салбарын төлөөллүүдийг нэг дор цуглуулсан онцлох үдэш боллоо.

Энэ удаагийн арга хэмжээнд хүний нөөц, бизнесийн салбарын менежерүүд болон удирдах түвшний 250 гаруй төлөөлөл оролцож, салбарынхаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлага, шинэ шийдлүүдтэй танилцан, мэргэжлийн харилцаа холбоогоо өргөжүүлж, туршлага солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болсон юм.

Арга хэмжээг Zangia.mn-ийн Захирал Т.Баяр нээж үг хэлэн, Дэд захирал Г.Төртогтох байгууллагын шинэ технологийн шийдэл болох Zangia AI болон платформ дээр хийгдэж буй шинэчлэгдсэн цэсүүдийг танилцууллаа.

зураг
 

Энэ удаагийн сургалтын үндсэн илтгэгчээр Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Компанийн бүтэц, бизнес загварчлал” сэдвээр илтгэл тавьж, байгууллагын өсөлт, тогтвортой хөгжлийг хангах удирдлагын шийдэл, стратегийн талаар туршлагаа хуваалцлаа.

зураг
 

Мөн дараагийн үндсэн илтгэгчээр Монос групп-ийн Хүний нөөц хариуцсан газрын захирал Б.Мөнхцэцэг “Ажилтнуудын оролцоонд суурилсан хүний нөөцийн бодлого” сэдвээр илтгэл тавьж, ажилтны оролцоог нэмэгдүүлэх, байгууллагын соёлыг бэхжүүлэх, хүний нөөцийн бодлогыг стратегийн түвшинд хэрэгжүүлэх талаар бодит туршлага, кейсүүдийг танилцууллаа.

зураг
 

Ийнхүү HR EVENT & NETWORKING нь хүний нөөцийн салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулж, шинэ мэдлэг, туршлага солилцохоос гадна ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээсэн үр өгөөжтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

зураг
 

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд болох Ард санхүүгийн нэгдэл ХХК, Бэрс финанс ББСБ ХХК, Витафит Юу Би ХХК, Газар шим үйлдвэр ХК, Грандмед эмнэлэг, Грийн групп, Гэр Контент Групп, Дашваанжил Групп ХХК, Долоонболдог ХХК, ДЦС 4 ТӨХК, Интер Кюзин ХХК, Их Үйлсийн Эрэлд Групп ХХК, М-Си-Эс Групп, Макс Групп, Макс Хүнс ХХК, Миний Дэлгүүр ХХК, Монгол шуудан ХК, Монголын Алт (МАК), Монос Групп ХХК, НЬЮ ПРОГРЕСС ГРУПП ХХК, Саммит Компьютер Технологи, Сүү ХК, Төрийн банк, Трасттрейд ХХК, Тэсо Пропертис, Хөгжил Трейд, Худалдаа, хөгжлийн банк, Шангри-Ла Хотел, Шунхлай ХХК, Энержи Ресурс болон Юнисервис Солюшн -ийн удирдлага болон хүний нөөцийн удирдах түвшний ажилтнууд оролцлоо.

Арга хэмжээний зургуудаас:

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.