Хууль бусаар мод бэлтгэсэн этгээдэд нэг жил тэнсэн харгалзах ял оногдуулж, техник хэрэгслийг улсын орлого болгожээ

П.Сайнжаргал, IKON.MN
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлснийг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 

Тодруулбал цагдаагийн байгууллагаас өнгөрсөн оны аравдугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б нь шинэс төрлийн 16 ширхэг, 1,291 шоо метр модыг тээврийн хэрэгсэл ашиглан хууль бусаар бэлтгэж, байгаль орчинд 391,888 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Тус гэмт хэргийг үйлдсэн иргэн Л.Б нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхээс нэг жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгожээ. 

Иймд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлэхийг сануулав. 

зураг