Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тендер нь бүтэлгүйтсэн трамвайны хоёрдугаар шугамыг төсвийн хөрөнгөөр барих тендерийг зарлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
51 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл 15 километр үргэлжилж, 23 зогсоолтой трамвайны шугамыг барих нээлттэй тендерийг өнөөдөр зарлажээ.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн компани трамвайны замыг 2026-2028 онд барьж дуусгах үүрэгтэй байна.

Тендер нь EPC (Engineering, Procurement, Construction) нөхцөлтэй. Гүйцэтгэгч нарийвчилсан зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж, материалын худалдан авалт хийх, барилга угсралтын ажлыг бүрэн хариуцах аж.

Оролцогчдын тендерийн баримт бичгийг 2026 оны дөрөвдүгээр сарын 15-ны 11:00 цагаас өмнө авч дуусгаж, мөн өдрийн 11:40 цагт нээхээр шийдвэрлэжээ.

Төслийн нийт өртөг 1.2 их наяд төгрөг бөгөөд 2026 онд нийслэлийн төсвөөс санхүүжих дүн 325 тэрбум төгрөг байна.

"Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтыг зарлахад төслийн хоёрдугаар шугамыг барих оролцогч гараагүй тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх шийдвэрт хүрч төсвийн тодотголд 350 тэрбум төгрөгийг оруулсан" хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай тайлбарлаж байсан юм.