Хятад улс хүн амынхаа дундаж наслалтыг 80 хүргэх зорилт тавьжээ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 4 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятад улсын бодлого болон хөгжлийн чиг хандлагыг судлан таних талаар тус улсыг ажиглах, ойлгох, Хятадын боломжийг ашиглах цонхыг нээж өгдөг ач холбогдолтой, Хятадын төрийн чухал үйл ажиллагаа болох Хоёр чуулган амжилттай болж өнгөрчээ. Тус чуулганаас онцлох асуудлуудыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өнөөдөр танилцууллаа. 

Бид өмнө нь Хятад улсын хөгжлийн шинэ "зураг төсөл” буюу ХѴ дахь таван жилийн төлөвлөгөөний гол чухал агуулгыг хүргэсэн билээ. Үргэлжлүүлэн Хятад улсын XV дахь таван жилийн төлөвлөгөөнөөс дэлхий дахинд онцолж буй хэсгийг хүргэж байна. 


Нэгдүгээрт, Хятад улсын төрийн бодлого тогтвортой бөгөөд залгамж чанартай.

I дэх таван жилийн төлөвлөгөөнөөс эхлээд XV дахь таван жилийн төлөвлөгөө хүртлээ Хятад улс нэг чиглэлийг тууштай баримталж, эхлүүлсэн ажлыг дараагийн үе үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг баримталсаар иржээ. 

Дэлхий дахинд тогтвортой байдал улам бүр ховордож байгаа энэ цаг үед Хятад улс цаашид ч өөрийн ажлаа сайтар хэрэгжүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлж, тогтворгүй дэлхийд хамгийн тогтвортой, найдвартай, идэвхтэй хүч хэвээр байх болно гэдгээ илэрхийлэв. 

Хоёрдугаарт, Хятадын эдийн засаг бат бөх бөгөөд тэсвэрлэх чадвартай.

Өдгөө, дэлхий дахины тогтворгүй нөхцөл байдал эрчимжиж, глобал эдийн засгийн өсөлт саарахын зэрэгцээ бид бүгдэд өөрийн орны зарим нэгэн бүтцийн болон тогтолцооны асуудал хэвээр байсаар байна. Хэдий тийм боловч Хятад улсын эдийн засаг урт хугацаандаа сайжрах суурь нөхцөл, үндсэн чиг хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд асар том зах зээл, дэлхийн хамгийн иж бүрэн аж үйлдвэрийн тогтолцоо, арвин хүний нөөцдөө түшиглэсэн Хятад улс дарамт шахалтыг даван урагшлах, шинэчлэл болон чанарын илүү өндөр түвшинд хүрэх итгэл дүүрэн байна гэжээ. 

Энэ оны эхний хоёр сард, Хятадын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 18.3 хувиар өссөнөөр оны босгыг амжилттай эхлүүлсэн байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпины хэлсэн дараах үгийг Элчин сайд Шэнь Миньжуан онцлов. 

Хятадын эдийн засаг бол жижиг цөөрөм биш, асар том далай юм. Ширүүн салхи, аадар бороо жижиг цөөрмийг хөмрөх боломжтой ч, далай тэнгисийг хөмрөх боломжгүй 

"Хятадын орчин үеийн хөгжил нь бүх ард түмний хамтын чинээлэг аж амьдралд чиглэсэн шинэчлэл"  

Гуравдугаарт, Хятадын Коммунист Нам чадварлаг бөгөөд хүчтэй засаглалын чадамжтай.

Хятадын Коммунист Нам ард түмнийг нэгтгэн удирдаж, шат дараалсан ялалт байгуулсаар байгаа үндсэн шалтгаан нь намын байгуулалтыг чангатгах болон ард түмнийг төв болгохыг баримталж буйд оршино хэмээн онцлов. 

Хятадын орчин үеийн хөгжил нь бүх ард түмний хамтын чинээлэг аж амьдралд чиглэсэн шинэчлэл бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан 20 үзүүлэлтээс 7 нь иргэдийн амьжиргаатай холбоотой буюу нийт хөтөлбөрийн 1/3 хувь юм. Анхаарал татахуйц нэг үзүүлэлт бол хүн амын дундаж наслалтыг 80 хүргэх зорилт гэв. 

"Хятад улс дэлхийн үйлдвэр төдийгүй дэлхийн зах зээл байхыг зорьж өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ улам ихээр нэвтрэхийг дэмжихээр төлөвлөжээ"

Дөрөвдүгээрт, Хятад улс дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах шинэ боломжуудыг тасралтгүй бүрдүүлсээр байх болно.

Хятад улс өндөр түвшний нээлттэй гадаад бодлогоо үргэлжлүүлэн өргөжүүлж, өндөр стандарттай чөлөөт худалдааны бүсийн сүлжээг тэлж, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, саадгүй байдлыг хангах аж. 

Хятад улс “дэлхийн үйлдвэр” төдийгүй “дэлхийн зах зээл” байхыг зорьж, “Хятадаас худалдан авах”, “Хятадаас экспортлох”, “Хятадад хөрөнгө оруулах” гэсэн гурван гол брэндийг бий болгон, Хятадын зах зээлд өндөр чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ улам ихээр нэвтрэхийг дэмжихээр төлөвлөжээ. 

Хятад улс “Бүс ба Зам” өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ахиулж, Монгол улс зэрэг хамтран бүтээн байгуулж буй улс орнуудтай дэд бүтцийн “холболт”, дүрэм, стандартын “уялдаа холбоо”, ард түмний “харилцан ойлголцол”-ыг гүнзгийрүүлэх зэргээр стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлж, хамтын хөгжлийг илүү сайнаар илүү хурднаар биелүүлэх болно гэв.