Буйр нуурыг таниулах зорилгоор "Blue Mongolia Buir 2026" фестиваль зохион байгуулна
Монгол Улсын хамгийн тунгалаг, цэвэр байгаль бүхий Буйр нуурыг олон улсын хэмжээнд таниулах, цэвэр усны үнэ цэнийг хамгаалах, спорт, урлаг соёл, аялал жуулчлалыг хослуулсан фестиваль зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал Дорнод аймгийн Буйр нуурт ирэх зургаадугаар сарын 28-наас 30-ны хооронд ганцаарчилсан болон холын зайн, буухиа уралдаан зэрэг олон улсын нээлттэй усан сэлэлтийн тэмцээн, залуучуудын усан спортын уралдаан болох юм.
"Далайн хаадууд" клубын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус фестивальд оролцогчдод бүгдэд нь "Finisher" сертификат олгох аж.
Тэмцээнд оролцогчдыг ирэх тавдугаар сарын 20-ныг дуустал бүртгэхээр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
