Улаанбурхан өвчний 12, 13, 14 дэх тохиолдол лабораториор батлагдсаныг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдэгдлээ.
Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс лавлан харахыг зөвлөлөө.
Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, туурсан эсвэл хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн нэг болон хоёрдугаар өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
89016199, 75103100 утсанд хандаж тодруулж, лавлах боломжтойг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!