Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт шинээр баригдах авто замуудын байршил
Энэ онд Улаанбаатар хотын 13 байршилд 52 километр авто замыг шинээр барихаар болсон. Эдгээрийн байршлын мэдээллийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас гаргажээ.
1. Архивчдын гудамж, Морин тойруулга, Наадамчдын талбайн гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох авто зам
- Замын урт 2.2 километр, 4 эгнээ зорчих хэсэгтэй.
- ХЕТ-ний 27 дугаар нэгж хороолол, Нүхт орчмын оршин суугчдын зорчилт сайжирч, Наадамчдын зам, Архивчдын гудамжны ачаалал 0.365%-иар буурна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05-2026.11
2. Солонго-1 орон сууцны хорооллын авто замаас үерийн хамгаалалтын суваг хүртэлх авто зам
- Замын урт 0.571 километр, 2 эгнээ зорчих хэсэгтэй.
- Тус авто зам баригдсанаар холбоос авто замыг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай зорчих болон амьдрах нөхцөлийг бүрдүүлж хөдөлгөөний ачааллыг 0.311%-аар бууруулна. Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газарт(НХААГ) холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
3. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх 12.55 километр авто зам
- Замын урт 12.55 километр, 2 эгнээ зорчих хэсэгтэй.
- Нисэх Яармаг чиглэлийн зорчигч баруун аймгууд руу явдаг авто замд шууд нийлэх боломжтой ба хөдөлгөөний ачааллыг 0.097% бууруулна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
4. Наадамчдын замын урд талаас Арцатын ам хүртэлх босоо чиглэлийн туслах зам
- Замын урт 0.35 километр, зорчих хэсэг 2 эгнээ
- Замын хөдөлгөөний ачааллыг хүлээн авч ачааллыг 0.088% бууруулна. Мөн явган зам, ус зайлуулах сувгийн ажил хийгдэх ба иргэдийн зорчилтын цаг хугацаа багасаж, эдийн засгийн хэмнэлт үүснэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
5. Гурвалжингийн гүүрэн доогуурх авто зам
- Замын урт 0.6 километр, зорчих хэсэг 2 эгнээ
- Энэхүү авто зам, гүүр баригдсанаар Гурвалжингийн гүүрний урд талаар буцаж эргэлттэй болох ба замын хөдөлгөөний ачаалал 0.003% багасаж, бусад төлөвлөж буй авто замтай уялдан, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчин сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
6. Наадамчдын авто замаас 312 дугаар сургууль хүртэлх авто зам
- Замын урт 0.45 километр, зорчих хэсэг 2 эгнээ
- Тус авто зам баригдсанаар Наадамчдын авто замаас Нийслэлийн 312 дугаар цэцэрлэг хүртэл холбож, сургууль орчмын аюулгүй байдлыг хангах чухал ач холбогдолтой. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
7. Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто зам
- Замын урт 0.5 километр, зорчих хэсэг 2 эгнээ
- Энэхүү авто замыг шинээр барьснаар Нарны замын түгжрэл буурч, хөдөлгөөний эрчим сайжрах ба Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжнаас Нарны зам руу чөлөөтэй зорчилт хөдөлгөөн хийн, тухайн орчинд амьдарч буй иргэдийн амьдрах орчих сайжирч, тоосжилт багасах давуу талтай. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
8. Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны авто зам, замын байгууламжийн барилгын ажил
- Замын урт 2.4 километр, 2 эгнээ
- Тус зам замын байгууламж баригдсанаар зуслангийн бүсийн оршин суугчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцөл бүрдэнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
9. Зээлийн 124 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто зам
- Замын урт 0.42 километр, 2 эгнээ
- Энэхүү авто зам баригдсанаар оршин суугчдын ая тухтай амьдрах орчныг бүрдүүлж, холбоос замыг нэмэгдүүлэн сургууль, цэцэрлэг орчмын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой болно. НХААГ-т холбогдох материалуудыг хүргүүлсэн, тендер зарлахаар хүлээгдэж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.06 - 2026.11
10. Тэнгэр рашааны гудамжнаас “Хүмүүн” сургуулийн зүүн урд тал Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
- Замын урт 0.85 километр, 2 эгнээ
- Энэхүү шороон замыг хучилттай авто зам болгосноор авто замын сүлжээг нэмэгдүүлж, Зайсан орчмын оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
11. Хийморийн овооны арын замаас Ар зайсангийн гудамж хүртэлх авто зам
- Замын урт 1.1 километр, 2 эгнээ
- ХААИС-ийн уулзварын ачаалал буурч, Зайсан орчмын зорчилт сайжирна. Зураг төсөл боловсруулагдаж байна.
- Ажил гүйцэтгэх хугацаа: 2026.05 - 2026.11
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
