2025 оны сүүлийн улиралд МАН ₮310 саяын мөнгөн хандив авчээ
Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны 4 дүгээр улирлын хандивын тайлангаа 29 нам Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн бөгөөд үүнээс 14 нам хандив хүлээн авч, 15 нам хандив аваагүй гэж Сонгуулийн ерөнхий хороонд тайлагнажээ.
Хандивын мэдээлэлтэй https://m-election.mn/handiv холбоосоор орж илүү нарийн буюу хандивлагчийн нэр, он сар өдөртэй нь танилцах боломжтой юм.
Хамгийн ихдээ Монгол Ардын Намын иргэнээс авсан нийт хандив ₮310,149,000 байгаа бол зарим намууд мөнгөн бус хэлбэрээр хандив хүлээн авчээ.
УЛС ТӨРИЙН НАМЫН 2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР УЛИРЛЫН ХАНДИВ
Хандивын дүн нь нийт иргэдээс болон хуулийн этгээдээс ирсэн хандивын нэгтгэсэн дүн болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
