Хятадын иргэд 2025 онд ОХУ-д шинээр бүртгүүлсэн онлайн бизнесийн компаниудын 20 хувийг үүсгэн байгуулжээ
Т-Банк арилжааны банкны жижиг, дунд бизнесийн салбар өнгөрсөн долоо хоногт 2025 оны Оросын бизнесийн орчны судалгааны тайлангаа танилцуулжээ.
Үүнээс ОХУ-ын зах зээлд Хятад улсын харьяат иргэдийн үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж байгаа дүр зураг харагдаж байна.
Тухайлбал 2025 онд тус улсад шинээр бүртгүүлсэн онлайн худалдааны таван компани тутмын нэг нь Хятадын иргэдийн эзэмшилтэй байжээ.
Ерөнхийдөө Оросын онлайн худалдааны зах зээлд үйл ажиллагаа явуулдаг Хятадын компаниудын тоо өмнөх жилээсээ 140 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд ОХУ-д гүйцэтгэх захирал, эсвэл үүсгэн байгуулагч нь Хятадын иргэний харьяалалтай нийт 4,084 компани бүртгүүлсний 2,077 нь онлайн худалдааны салбарын аж ахуйн нэгж байжээ.
Үүний дараа эдгээр аж ахуйн нэгжүүдийн 18 хувь нь бөөний худалдаа, 9 хувь нь жижиглэн худалдааны салбарт бүртгүүлсэн байна.
Хятад эзэмшилтэй шинэ компанийн тоо 2024 оноос 35 хувиар, 2023 оноос 86 хувиар тус тус өсжээ.
Шинэ компаниудаас гадна 2025 онд эзэмшил нь солигдсон буюу худалдагдсан Оросын гурван компани тутмын нэг нь Хятадын эзэмшилтэй болсон байна.
Эх сурвалж: tbank.ru
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
