Маргаашаас баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 10-20 градусаар эрс хүйтэрнэ
3-р сарын 11-нээс баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өмнөх хоногоосоо 10-20 градусаар эрс хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Эрс хүйтэрнэ гэдэг нь агаарын температур 20 градусаар буурна гэсэн үг юм.
Мөн маргааш, нөгөөдөр болох дараах цаг агаарын аюултай үзэгдлээс цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлээд байгаа юм.
- 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар,
- 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр,
- 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Мөн 11-12-нд шилжих шөнө, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Харин 12-нд Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
