Энэ сарын 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 3 сарын 10
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Маргааш, нөгөөдөр болох цаг агаарын аюултай үзэгдлээс цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. 

Хүчтэй салхи: 11-ний өдөр Баян-Өлгийн хойд, Увсын өмнөд хэсэг, Ховд, Говь-Алтайн нутгаар, 11-12-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр, 12-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 24 метрийг давж ширүүснэ. 

Шороон шуурга: 12-ны өдөр Өвөрхангай, Дундговь, Өмнөговийн нутгаар шороон шуурга шуурна. 

Цасан шуурга: 11-12-нд шилжих шөнө, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн хэсгээр, 12-ны өдөр Төв аймгийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.