6,000 төгрөгөөр авч болох хамгийн ухаалаг сонголт
Өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгтэй гурван зүйл бий : ус, хоол, мөн дата. Дата нүдэнд харагддаггүй ч дуусах мөчид хамгийн их үгүйлэгддэг дижитал хэрэгцээ болоод байна.
Сошиал орж мэдээлэл авах, ажил хичээлээ хийх, найз нөхөдтэйгөө холбогдох, контент үзэх, хиймэл оюун ухаанаар ажлаа хөнгөвчлөх гээд бидний ихэнх үйлдэл интернэт дээр суурилдаг болсон энэ үед, хэрэглэгчид илүү уян хатан, илүү хэмнэлттэй сонголт хайх болсон.
Ийм хэрэгцээнд зориулж ONDO хэрэглэгчдэдээ хамгийн сонирхолтой дата багцуудыг санал болгодог. Хугацаатай болон хугацаагүй төрлүүдээс хэрэглэгч өөрийн хэрэглээний хэв маягт тохируулан сонгох боломжтой. ONDO-г сонгоод өөрт тохирсон датагаа идэвхжүүлэн, гар утасны зардлаа 5 дахин багасгах боломж ч бий.
Өнөөдрөөс эхлэн ONDO шинэ хэрэглэгчдэд зориулсан онцгой урамшуулал зарлалаа. Хэрэв та ONDO.mn вэбсайт эсвэл ONDO аппликейшнд шинээр бүртгүүлбэл 60GB датаг ердөө 6000₮-өөр авах боломжтой. Мөн шинэ дугаар авахад 0₮ байдаг нь хэрэглэгчдэд ямар ч саадгүй эхлэх боломж олгож байгаа юм.
Хэрэв та датагаа илүү хэмнэлттэй, уян хатан ашиглахыг хүсэж байвал яг одоо ONDO-д бүртгүүлээд шинэ хэрэглэгчийн урамшууллыг ашиглан 60GB датаг 6000₮-өөр авч туршиж үзээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

